Шууд Chart

Олон улсад шатахууны үнэ буурсан ч манайд өснө

2014-12-11 14:45:10

Манай улс нефть бүтээгдэхүүн, бензин шатахууны хувьд гадаадаас шууд хамааралтай гэж болно. Энэ хараат байдал эдийн засагт сөргөөр нөлөөлж, инфляцийг хөөрөгдөх суурь хүчин зүйл болсоор ирсэн. Тиймээс ч Засгийн газар, Монголбанктай хамтран өнгөрсөн хоёр жил шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж чадсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Гэхдээ сүүлийн хэдэн сар дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурч байхад манайд энэ нь нөлөөлөхгүй байгааг шүүмжлэх хүмүүс байна. Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өгсөн тайлбарыг сонсъё.

Нефть бүтээгдэхүүн, бензин шатахууны нөөц хангамж, дэлхийн зах зээлийн үнэ ханш, цаашдын хандлагын талаар өнөө орой МҮОНР-ийн "Тусгал" мэдээлийн шууд хөтөлбөрөөс сонсогч та бүхэн үргэлжлүүлэн мэдээлэл аваарай.

 


Олон улсад шатахууны үнэ буурсан ч манайд өснө   
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй