
Энэ сарын 9,10-нд болох Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдаанд 400 орчим долоогоос дээш насны хүүхэд оролцож байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 3000 морины уралдааныг зохион байгуулагчдад зөвлөмж хүргүүлсэн байна.
Зөвлөмжинд өнгөрсөн сарын баяр наадмаар хоёр хүүхэд мориноос унан нас барсныг сургамж болгон хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашиг нь зөрчигдсөн гэмт хэрэг дахин гарсан тохиолдолд хохирлыг уралдаан, их жагсаалыг зохион байгуулахад үүрэг хүлээн оролцож байгаа төрийн байгууллага, албан тушаалтнаар хариуцуулан арилгуулахаар Комисс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах болно" гэдгийг сануулжээ.
“Монгол морь-3000” хурдан морины уралдаанд зөвлөмж хүргүүллээ | ||
Үзсэн: 3121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.