Шууд Chart

Хүүхдүүдэд зориулж амны хөндийн эрүүл мэндийн сургалт явуулжээ

2015-01-05 14:17:35

”Mayflower” шүдний эмнэлэг нь “Адилакс” ХХК-тай хамтран 12 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхэнд амны хөндийн эрүүл мэндийн сургалт зохион байгуулжээ. Нийгэмд чиглэсэн эрүүл мэндийн сургалтуудыг санаачлан явуулсаар ирсэн тус шүдний эмнэлэг нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг, шүдээ зөв арчлах дадал заншлыг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 96-р сургууль, 21 цэцэрлэгийн 12 мянга гаруй хүүхэд, сурган хүмүүжүүлэгч багш нарт амны хөндийн эрүүл мэндийн сургалтыг явуулж, шүдний оо бэлэглэжээ.

“Mayflower” шүдний эмнэлэг нь 2015 онд нийгмийн сайн сайхны төлөө хийх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тул хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн  байгууллагуудтай  хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаа аж.


Хүүхдүүдэд зориулж амны хөндийн эрүүл мэндийн сургалт явуулжээ  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй