
“Оюу толгой” компанийн өнгөрсөн оны үйлдвэрлэлийн тайлан өчигдөр гарлаа. Тус компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 50 мянган тонн зэс, 278 мянган унци алтны агуулга бүхий баяжмал үйлдвэрлэжээ. Үүнийг оролцуулж тооцвол, тус компани өнгөрсөн онд нийт 148 мянган тонн зэс, 589 мянган унци алтны агуулга бүхий баяжмал үйлдвэрлэсэн байна. Оюу толгойн хүдрийн агуулга нэмэгдсэн учраас, баяжмал дахь металлын гарц өсч, төлөвлөсөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадсан гэж компанийн зүгээс манайд албан ёсоор мэдээллээ.
Тус компанийн борлуулалт өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд хэвийн явагдсан учраас агуулах дахь баяжмалын нөөц ч зохистой түвшинд мөн хүрсэн байна. Оюутолгой компани энэ онд 175–195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агуулга бүхий баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард оюутолгойн баяжуулах үйлдвэрт гал гарч, үйлдвэрлэлийн хэмжээнд ялимгүй нөлөөлсөн. Гэхдээ галын улмаас учирсан гэмтлийг энэ сарын хоёронд бүрэн засварлаж, баяжуулах үйлдвэр дахин бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн байна.
Оюутолгой 148 мянган тонн зэс, 589 мянган унци алтны агуулга бүхий баяжмал үйлдвэрлэлээ | ||
Үзсэн: 3756 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.