Шууд Chart

Шадар сайд У.Хүрэлсүх Стандартчилал, хэмжил зүйн газрын ажилтай танилцлаа

2015-02-13 05:53:00

УИХ өнгөрсөн оны нэгдүгээр сарын 24-нд “Ашигт малтмалын тухай хууль”-д өөрчлөлт оруулж алтны татварыг 2.5 хувь болгож бууруулсан. Ингэхдээ, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ таван хувь байсныг 2.5 хувь болгосон бол, Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэглэсэн юм. Алтны татварыг ингэж бууруулснаар манай улсын алт олборлолт нэмэгдээд байгаа ч, үүнийг хайлуулах зуух ачааллаа дийлэхгүй хүрч болзошгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал алт гулдмайлахад хүндрэл учруулж болзошгүй байгаа юм. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Стандартчилал, хэмжил зүйн газрын үйл ажиллагаатай танилцах үеэр энэ асуудал яригдсан юм.

Тиймээс тус газрын Сорьцын хяналтын хэлтсийн дарга Ч.Оюунтуяатай энэ асуудлаар ярилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Аж ахуйн нэгжүүдийн олборлосон алтыг хайлуулах, гулдмайлахад ийнхүү хүндрэл учирч болзошгүй байгаагаас гадна, экспортод гаргах бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг хэмжих жингийн асуудал хүндрэлтэй байгаа гэнэ. Өнөөдөр улсын хэмжээнд хүнд даацын авто машины 384 жин байдаг байна. Гэвч эдгээр жинг шалгаж, баталгаажуулах эталон хэмжих хэрэгсэл дутагдалтай байгааг Стандартчилал, хэмжил зүйн газрынхан өнөөдөр Шадар сайдад учирласан юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд хүнд даацын авто машины жинг шалгаж, баталгаажуулах явуулын нэг лаборатори шаардлагатай байгааг Стандартчилал, хэмжил зүйн газрынхан хэлсэн. Тиймээс энэ талаар тус газрын  ахлах мэргэжилтэн, хэмжил зүйн хяналтын улсын байцаагч П.Цэрэн-Очиртой ярилцсан юм.    

Шадар сайдын зүгээс аймгуудын Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн байрны засвар үйлчилгээг сайжруулах, хэмжих хэрэгсэл, эталон тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах 4 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгуулахад анхаарч ажиллана гэдгээ өнөөдөр мэдэгдсэн. Мөн “Стандарт нь иргэд, аж ахуйн нэгжид торгууль тавих хэрэгсэл байх ёсгүйгээс гадна, үйлдвэр, аж ахуйн нэгжийн тарифын бус саад байх ёсгүйг онцолж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг Стандартчилал, хэмжил зүйн газрынханд үүргэл болгосон юм.

Нийтэлсэн: А.Энхтуул

Шадар сайд У.Хүрэлсүх Стандартчилал, хэмжил зүйн газрын ажилтай танилцлаа   
Үзсэн: 1456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй