
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 27. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, 2 хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Үг яриагаа хянаж харьцаандаа анхааралтай байх өдөр. Ямар нэг байдлаар чухал шийдвэр гаргалгүй хүлээх хэрэгтэй. Албан тушаалын хувьд өгсөж уруудах магадлалтай. Хов жив, гүжир үг, гүтгэлгээс сэрэмжил. Хэн нэгэн дахин танд муу зүйл хийхийг санаархах болно. Одоохондоо шинэ хил хязгаарт тэмүүлэх хэрэггүй. Удахгүй эрч хүч, арга мэх хуримтлагдаж огцом ургашлах үе ирэх болно.
Үхэр (4/20-5/20)
Болж өнгөрсөн үйл явдалд хийсэн эрүүл саруул дүгнэлт нь аливаа алдаа дутагдлыг тойрон гарахад тусална. Байгууллага, аж ахуйгаа өргөтгөх мөн амралтаа төлөвлө. Өөрийн бодит байдал, байгаа боломжоо үнэл. Гаргасан төлөвлөгөөгөө бүү дэлгэ. Муу санаатнуудын анхаарлыг татна. Энэхэн үедээ удирдлага, хамт олонтойгоо найрсаг байх нь маш чухал. Таны дэргэдэх хүмүүс сэтгэл санааг тань засаж, хүч чадалтай болгоно.
Хамтатгах (5/21-6/21)
Оюун ухаанаа цэгцлэх өдөр. Нэр нөлөө бүхий байгууллагын төлөөлөгч нар таныг сонирхож магадгүй. Таны авъяас болон идэвхтэй байдал тэд нарын анхаарлыг татна. Магадгүй танд шинэ албан тушаалыг амлаж болно. Маргах аргагүй амьдралд чинь шинэ, ихээхэн хэмжээний өөрчлөлтүүд гарах учир бодол бололгүй зөвшөөр. Бодит байдлыг хүлээж авахад бэлэн байх хэрэгтэй. Учир нь тодорхой асуудлыг шийдвэрлэхэд өөртөө хэт төвлөрөх ба романтик сэтгэл санааны байдал нь тус болохгүй.
Мэлхий (6/22-7/22)
Ойр дотны хүмүүст урам хугарч, ажил үйлс бүтэмжгүй байх өдөр. Тулгарч буй хэрэгтэй хэрэггүй асуудлууд болон зөн совиндоо үнэлэлт дүгнэлт өгч эргэцүүлэн сайтар тунгаан бодох хэрэгтэй. Ажил төрлийн томилолт, аялал жуулчлал бүгд амжилтгүй төгсөх хандлагатай. Мөнгө санхүүгийн алдагдал гарч, зарлага хэтрэх тул арилжаа наймаа хийхдээ маш болгоомжтой байгтун. Таныг хуурч болзошгүй байна. Хэрэв ийм нөхцөл байдал үүсэж, асуудлаа шийдэхэд хүрвэл хашгирч орилон зохисгүй зан гаргасны хэрэггүй. Эс тэвчвэл дараа нь таны санаа маш их зовох болно.
Арслан (7/23-8/22)
Идэвхгүй өдөр. Амьдралын эрч хүчний түвшин багасч болно. Ажил хэргийн уулзалт хүссэн үр дүнд хүрэхгүй учир. хүртэл хойшлуул. Ажил хэрэг болон үнэт цаастай харьцахдаа анхааралтай бай. Сэтгэл санаа тогтвортой бус байна. Эргэн тойрны хүмүүстэй харьцахдаа анхааралтай бай. Хөөрөлт эсвэл хэт унжгар байдалтай байна. Эргэн тойрны хүмүүстэй харьцахдаа хөндий, хардамтгай сэжигч байдал нэмэгдэнэ.
Охин (8/23-9/22)
Гэнэт үүссэн нөхцөл байдал нь таныг илүү их чармайн ажиллахад хүргэх ба огт мэдэхгүй, ойлгохгүй ажлыг хийж гүйцэтгэхийг шаардах болно. Энэхүү ажлын эцсийн үр дүн өөрчлөлт хувьсалд та хэрхэн хурдан шаламгай хариу үйлдэл хийж чадахаас хамаарах болно. Өдрийн хоёрдугаар хагаст ашигтай зүйл худалдан авах, хонжвор хожих зэрэгтэй холбоотойгоор таны мөнгө санхүүгийн байдал зарим нэг талаар сайжрах бололтой.
Жинлүүр (9/23-10/22)
Долоо хоног бүтээлч сэтгэлгээ болон ёс зүйтэй таатай байна. Магадгүй мэргэжлийн ажлаа сольж, дадлага туршлага тань амжилтыг тань урин дуудах болно. Хээнцэр байдал руу тэмүүлж томоохон худалдан авалт хийх гэсний хэрэггүй. Санхүүдээ хямгач хандаарай. Хайртай хүмүүстээ илүү их цаг гаргах нь танд ямар их таатай байхыг олж харна. Зарим нэг эмэгтэйчүүд тушаал дэвших бөгөөд үүний зэрэгцээ үүрэг хариуцлага нэмэгдэнэ гэдгийг санаж яваарай. Ажлын цагийг маш нарийн төлөвлө.
Хилэнц (10/23-11/21)
Тун тааламжгүй өдөр. Өдрийн эхэн хагаст эрүүл мэндтэй холбоотой асуудал гарах магадлалтай. Гэнэтийн уур бухимдал үүсэх болон халдварт өвчин тусах, гэмтэл бэртэл авах магадлаптай. Та чухал асуудлуудаа шийдэж, улмаар хуучин алдаагаа ч залруулах байх. Алдаа эндэгдэл, хий хоосон мөрөөдлөөс болоод гэнэтийн үрлэг зарлага гарах буюу дарга удирдлагын зүгээс хатуу шүүмжлэлд өртөж болзошгүй. Мөн галын аюулаас сэрэмжтэй байх өдөр. Та өнөөдөр согтууруулах ундаанаас зайлсхийх хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Түгшүүртэй өдөр. Өнөөдөр таньд гэнэтийн таагүй байдал өглөөнөөс л эхлэх нь. Үүнээс болоод найз нөхдийн тань харьцаанд асуудал үүснэ. Харилцаагаа эргэн харахад хүрэхүйц таагүй мэдээ ч ирэх магадлалтай байна. Энэ өдөр юу юунаас илүүтэй тайван, тэвчээртэй байхыг од эрхэс зөвлөж байна. Таны анхаарал төвлөрөхгүй байх бөгөөд гол гэсэн ажилдаа ч анхаарлаа хандуулахад хэцүү байх нь.
Матар (12/22-1/19)
Таныг туршсан өдөр болно. Амжилтын төлөө тэмүүлэх нь тааламжтай үр дүнг авчирна. Эргэн тойрныхонтойгоо анхааралтай харьцах хэрэгтэй ингэснээр та хэн нь нөхөр, хэн нь дайсан болохыг олж харна. Та өөрийн удирдлага болон, хамтран ажиллагсадынхаа дургуйцлыг хүргэх магадлалтай. Өдрийн хоёр дахь хагасыг гэр бүлийн хүрээнд өнгөрөөнө.
Хумх (1/20-2/18)
Харилцааны үл ойлголцол, асуудлууд нь таны хүчийг барна. Таны юмсын утга учрыг олох гэсэн хүсэл таньд асуудал үүсгэнэ. Урлагийн хүмүүст тааламжтай өдөр байх болно. Бизнесмен хүмүүс өмнө эхлүүлсэн ажлаа дуусгах шаардлагатай. Ямар нэгэн байдлын улмаас та эр зориг гаргах шаардлага гарна. Өөрийн зорилгыг ухамсарлаж, хувийн амьдралаа сайнаар өөрчлөхийг оролд. Үүнийг од гараг ивээх болно. Жаахан даруу төлөв бай.
Загас (2/19-3/20)
Тайван өдрүүдийн нэг. Ажил хэргийн хамтрагчдын дундах харилцаа тайван байх болно. Удирдлага, төрийн байгууллагад хандах, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход болон ажил хэргийг гүйцэтгэхэд амжилттай байх болно. Шинэ санаа болон ажлын саналуудыг үл тоолгүй анхаарлаа хандуулах хэрэгтэй, тэдгээр нь амжилтыг авчрах магадлалтай.
Өнөөдрийн зурхай /2015.02.16/ | ||
Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.