Шууд Chart

Засгийн газруудаас олгодог тэтгэлгүүд /Үргэлжлэл/

2015-03-20 11:02:51

Залуучууд та бүхэнд хэрэг болохуйц нэн чухал мэдээлэл болох орон орны Засгийн газруудаас олгодог тэтгэлгүүдийг цувралаар нийтлэж байна. Энэ удаад Австрали, Шинэ Зеланд болон Азийн орнуудын Засгийн газруудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг хүргэе.

Австрали, Шинэ Зеландын засгийн газруудаас олгодог тэтгэлэг


1. "Australia Awards Scholarships"

Энэхүү тэтгэлэг хөгжиж буй орнуудын залуучуудыг дэмжих зорилготой ба тэтгэлэгээр суралцаж дуусаад эх орондоо ирж суралцсан мэдлэгээ бусдад түгээх эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм. Мэргэжил дээшлүүлэх сургалт, бакалавр магистр, докторын сургалтанд олгогддог энэ тэтгэлэгт сургалтын зардал ,оюутаны даатгал, ирж буцах онгоцны билет, амдьрах өртөгийн зардал багтана.
Дэлгэрэнгүйг : http://www.ausaid.gov.au/australia-awards/pages/studyin.aspx

2. "Endeavour Postgraduate Scholarships in Australia for International Students"


Магистрын 2 жил, докторын 4 жилийн сургалтанд олгодог тэтгэлэг юм. Уг тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд суралцах хугацааны сургалтын зардалыг бүрэн даахаас гадна, аялалд 3000AUD, орон байр тохижилтын тэтгэмж 4000AUD, сарын оюутаны тэтгэмж 3000AUD, эрүүл мэндийн даатгал зэрэг багтдаг. 2016 оны хичээлийн жилийн бүртгэл 2015 оны 4 сард эхлэнэ.
Дэлгэрэнгүйг : https://aei.gov.au/Scholarships-and-Fellowships/Pages/default.aspx

3. "Australia International Postgraduate Research Scholarships"


Магистр Докторын судалгааний ажил хийх гадаад оюутанууд судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэх явцдаа Австралийн тэргүүлэгч судлаач нартай хамтран ажилсанаар туршлага хуримтлуулан мэдлэг олж авах боломжийг олгодог тэтгэлэг юм. Жил бүр 330 оюутанд олгодог бөгөөд сургалт , даатгалын зардал багтдаг.
Дэлгэрэнгүйг : http://education.gov.au/international-postgraduate-research-scholarships

4. "New Zealand Development Scholarships"


Хөгжиж буй орнуудын дипломын дараах сургалтад хамрагдагчид Шинэ Зеландын их дээд сургуулиудад суралцсанаар олж авсан мэдлэг туршлагаа өөрсдийн эх орондоо шинэчлэл хийх, хөгжилд дэвшилд хувь нэмэр оруулахад нь дэмжиж, туслах зорилгоор олгодог энэ тэтгэлэгт сургалтын зардал, хоёр талын нислэг, эрүүл мэндийн даатгалыг олгодог.
Дэлгэрэнгүйг : http://www.aid.govt.nz/funding-and-contracts/scholarships/types-scholarship/new-zealand-development-scholarships

Азийн орнуудын Засгийн газруудаас олгодог тэтгэлэгүүд


1. "Japanese Government Scholarships for International Research Students"

Японы Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас магистр, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад Японы их дээд сургуулиудад суралцах гадаад оюутануудад олгодог тэтгэлэг юм. Сургалтын бүрэн зардал сар бүрт тэтгэмж 143,000-145,000 иен, сар бүрт оюутаны цалин 2,000 or 3,000 иен хоёр талын нислэг, зарим судалгааны ажилын зардалууд багтдаг. Дэлгэрэнгүйг : http://www.mext.go.jp/a_menu/koutou/ryugaku/boshu/1346643.htm

2. "Chinese Government Scholarships-Bilateral Program for International Students"

Хятадын засгийн газартай боловсрол солилцооны гэрээтэй улс орнууд, их дээд сургуулиуд, олон улсын байгуулагуудын хүрээнд хэрэгждэг ба бакалавр, магистр, доктор, эрдэм шинжилгээ судалгааны хөтөлбөрүүдэд 100 буюу 50 хувиар олгодог тэтгэлэг юм. 100 хувийн тэтгэлэгт сургалтын зардал, сарын тэтгэмж, орон сууцны зардал, даатгал багтана. 50 хувийн тэтгэлэгт зарим тэтгэмжүүд хасагддаг. Дэлгэрэнгүйг : http://www.csc.edu.cn/laihua/scholarshipdetailen.aspx?cid=97&id=1422

3. "Taiwan Scholarships for International Students"

Тайваны засгийн газар боловсролын яамаараа дамжуулан Тайваны их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтанд суралцах хүсэлтэй гадаад оюутануудад олгоно. Тэтгэлэгт сургалтын зардал тэтгэмж багтана. Дэлгэрэнгүйг :http://edu.law.moe.gov.twEngLawContent.aspx/?Type=E&id=122

4. "Turkey Scholarships for International Students"

Туркын засгийн газраар бүрэн санхүүждаг энэхүү тэтгэлэг нь магистр, докторын сургалтаар Туркын их дээд сургуульд суралцах гадаадын оюутануудад олгогддог. Тэтгэлэгт сар бүрийн оюутаны цалин, бүтэн сургалтын зардал, турк хэлний нэг жилийн бэлтгэл, улсын мэдлийн оюутаны байр, хоёр талын нислэгийн зардал, эрүүл мэндийн даатгалыг бүрэн олгодог.
Дэлгэрэнгүйг: http://www.turkiyeburslari.gov.tr/index.php/en/haberler/554-2014-turkiye-scholarships-postgraduate-programme-applications

5. "Malaysian Government Scholarships"

Малайзын боловсролын яамнаас санаачилсан энэхүү хөтөлбөр нь дэлхийн хамгийн ухаалаг залуучуудыг Малайзын дээд боловсролын хөтөлбөрүүдэд суралцуулах зорилготой юм. Тэтгэлэгт бүрэн сургалтын зардал, ном сурах бичгийн зардал, эрүүл мэнд аялалын даатгал, гэх мэт бүх шаардлагатай зардалуудыг багтаасан байдаг.
Дэлгэрэнгүйг : https://biasiswa.moe.gov.my/INTER/index_mis.php

6. "Korean Government Scholarships"

Солонгос улсад дээд боловсрол эзэмших хүсэлтэй гадаад оюутануудад олгодог боломжит хөтөлбөр бөгөөд үүгээрээ дэлхийн удирдагчдыг олшруулах, дэлхийн хэмжээнд Солонгосын нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Тэтгэлэгт сургалтын бүрэн зардал, ном сурах бичгийн зардал, эрүүл мэнд аялалын даатгал, гэх мэт бүх шаардлагатай зардалуудыг багтаасан байдаг.
Дэлгэрэнгүйг : http://www.niied.go.kr/eng/contents.do?contentsNo=78&menuNo=349


Засгийн газруудаас олгодог тэтгэлгүүд /Үргэлжлэл/  
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй