Шууд Chart

Хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа

2015-03-31 12:45:04

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн XVIII ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг шийдвэрлэв. Богдхан уулсын дархан цаазат газрын ойр орчмыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулах, үүнтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох, шинэ суурьшлын бүсэд эдийн засгийн дэд бүтэц бий болгоход шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. 

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам“-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд даалгалаа.


Хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй