
“Хорвоогоор аялахуй” нэвтрүүлэг. Тайвань
- Газар нутгийн байрлал: Aзи тивийн зүүн өмнө хэсэгт оршдог, хойд хэсгээрээ Япон улстай ойрхон, өмнөд хэсгээрээ Филипиний арлуудтай залгаа оршдог, Ази тивийн бүхий л улсуудын харилцааны гол төв нь юм.
- Нийт газар нутгийн хэмжээ: 36,000км²
Албан ёсны хэл: Хятад хэл
Тайвань нь газар нутгийн байрлалын хувьд өмнөөс хойш чиглэсэн нарийхан урт арал байдаг бөгөөд нийт 36мянган километр квадрат газар нутагтай.Ази тивийн зүүн өмнөд хэсэгт хойд хэсгээрээ Япон улстай, урд хэсгээрээ Филипиний арлуудтай зэрэгцэн оршдог тул Ази тивийн бүхий л улс орнуудын харилцааны гол төв нь болдог юм.
Тайвань газар нутгийн хувьд том биш ч гэсэн, байгалийн нөөц баялаг болоод хүн төрөлхтөний түүх соёлын дурсгалаар арвин баялаг улс юм.Өндөр уулс, өргөн уудам тал нутаг,сав газрууд, арал , далайн эрэг хөвөө гээд байгалийн гоо үзэмж бүрэн төгс цогцолсон нутагтай. Тайвань нь мөн уур амьсгалын хувьд халуун бүс, завсрын халуун бүс, сэрүүний бүс зэрэг бүхий л төрлийн байгалийн бүсд оршдог ба 18400аад төрлийн ан амьтан байдгийн 20 гаруй хувь нь хэдийнээ дэлхийн хамгаалалтанд орж,Тайвань тэдгээрийг өсгөх хамгаалах чухал газар нь болоод байна.
Байгаль эх орныхоо үзэсгэлэнт байдал болон экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд Тайвань төрийн хамгаалалттай 7-н цэцэрлэгт хүрээлэн,13-н байгалийн үзэсгэлэнт газрыг бий болгож, Тайваний хамгийн үзэсгэлэнтэй байгалийн өнгө төрх болоод аялал жуулчлалын баялагийг нэгэн дор бий болгож чаджээ. Тухайлбал: Alishan-ий наран мандалт,далай мэт үүл манан, Зүүн Хойд Азийн хамгийн өндөр оргил болох Yushan уул,
Уул нуруу нь нуур далайтайгаа зэрэгцэн орших Sun Moon Like-ийн үзэмж, East Coast –ийн байгалийн цэвэр тунгалаг агаарыг хэвээр хадгалж чадсан нь ирсэн зочин гийчид хүмүүсийг татдаг Тайваний үзэсгэлэнт арлын гол зүйл нь билээ.
Хорвоогоор аялахуй: Тайвань | ||
Үзсэн: 1827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.