Шууд Chart

Г.Билгүүн: Хөгжлийн банкны шийдвэр гарвал зээлээ олгож эхэлнэ

2015-04-17 17:08:05

Засгийн газар 2011 онд 150 тэрбум төгрөгийн бонд гаргаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээлсэн. Уг бондын төлбөрийг өнгөрсөн жил хийх байсантай холбогдуулж 2014 онд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас үйлдвэрлэгчдэд зориулж нэг ч төгрөгийн зээл олгохгүй байхаар тогтож байлаа.

Хэдийгээр тийм ч, Засгийн газар экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдэд хаягласан нэг их наяд төгрөгийнхөө 100 тэрбум төгрөгийг нь жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчдэд олгохоор болсон юм. Ингэж л жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өнгөрсөн жил санхүүжилттэй залгасан. Үүний үр дүнгийн талаар болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд энэ онд олгохоор тогтсон 70 тэрбум төгрөгийн санхүүжилтийн талаар Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Билгүүнтэй ярилцсан юм.
 

Нийтэлсэн: А.Энхтуул

Г.Билгүүн: Хөгжлийн банкны шийдвэр гарвал зээлээ олгож эхэлнэ  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй