Шууд Chart

Б.Нэргүй: Алтыг нь худалдан авах нөхцөлтэйгээр урьдчилгаа олгоно

2015-04-17 17:28:35

2014 оны нэгдүгээр сарын 24-нд “Ашигт малтмалын тухай хууль”-д өөрчлөлт оруулж, олборлосон алтаа тухайн жилд Монголбанкинд заавал тушаах заалтыг оруулж өгсөн. Мөн төвбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд 2.5 хувийн татвар ногдуулах заалтыг ч оруулж өгсөн.

Тодруулбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ таван хувь байсныг 2.5 хувь болгосон бол, Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэглэсэн юм. Ингэснээр төвбанкинд тушаагдах алт огцом нэмэгдлээ. Үүний нэг тод жишээ бол, төвбанк 2013 онд 4 тонн алт худалдаж авсан бол, 2014 онд 12 гаруй тонн алт худалдаж авсан байх юм. Дотоодын зах зээлд долларын ханш түүхэндээ анх удаа 2000 төгрөг болж өсөөд байгаа энэ үед алт олборлолт, тушаалт, экспортыг үүнээс ч илүү нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна.  Тиймээс УИХ-аас 2015 оны хоёрдугаар сарын 18-нд гаргасан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41 дүгээр тогтоолд алт олборлолтыг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн ажил хийхээр тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Алтны олборлолтыг нэмэгдүүлж эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 94-р тогтоолыг Засгийн газар гаргаад байна. Уг тогтоолын хүрээнд хөрөнгө оруулалтаа шийдээгүй болон санхүүгийн хүндрэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдээс алтыг нь худалдан авах нөхцөлтэйгээр урьдчилгаа олгохоор болжээ. 

Энэ асуудлаар Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Нэргүйтэй ярилцсан юм.
 

Нийтэлсэн: А.Энхтуул

Б.Нэргүй: Алтыг нь худалдан авах нөхцөлтэйгээр урьдчилгаа олгоно  
Үзсэн: 1925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй