Шууд Chart

Монгол орны нийт ойн 74 хувь нь хөгширчээ

2015-04-24 16:37:56

Монгол орны ойн сангийн талаар шинэчлэн гаргасан судалгаагаар нийт ойн нөөцийн 74.08 хувийг, талбайн 66.2 хувийг болц гүйцсэн, хөгшин ой эзэлж  байна.  Ой модыг төрөл тус бүрээр нь залуу, дунд, болц гүйцэж байгаа, болц гүйцсэн хөгшин ой гэсэн  дөрвөн ангилалд хуваадаг байна. Энэ ангиллаар шилмүүст ойг 100-120 жил, навчит ойг 50 жил болмогц болц гүйцсэн ой гэж үздэг.  Болц гүйцсэн хөгшин насны бүлэгт хамаарч байгаа модыг бүгдийг огтолж ашиглана гэсэн үг биш бөгөөд манай орны ой дахь шилмүүст модны биологийн нас 350-400 жил байдаг бөгөөд энэ хугацаанд тухайн мод өөрийн экологийн  ач холбогдол нь хэвээр байдаг.

Иймд ойн өөрийнх нь сэргэн ургах чадвар, гүйцэтгэж байгаа үүрэг ач холбогдол зэргийг харгалзан Ойн тухай хуулиар хамгаалалтын бүсийн ойд зөвхөн арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг, ашиглалтын бүсийн ойд нөөцийн 10-20 хувийн эрчимтэйгээр 25-30 жилийн давталттайгаар зөвхөн түүвэрлэн огтлох аргаар батлагдсан арга технологийн дагуу мод бэлтгэхийг хуульчилж өгсөн байдаг ажээ.

Монгол орны нийт ойн 74 хувь нь хөгширчээ   
Үзсэн: 1213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй