
"Тарьц, суулгац-2015” үзэсгэлэн худалдаа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээгдсэн. БОНХАЖЯ-наас улс орон даяар өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд энэ жилийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэний тарьц, суулгац, үр тавигдсанаас гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ. Мод, сөөгний тарьц суулгацын үнэ хэмжээ, наснаасаа хамаараад харилцан адилгүй байна.
Тухайлбал, нэг настай улиас 1500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол гурван настай нь 3800, 4-6 настай нь 4900-5000 төгрөгийн үнэтэй байна. Мөн үхрийн нүдний суулгац 3500-аас дээш төгрөгийн үнэтэй, чацаргана, монос, нохойн хошуу, гүйлс, голт бор гээд олон нэр төрлийн жимсгэний мод наснаасаа хамааран үнэ нь харилцан адилгүй байна. Харин шар хуайсны үр 100 төгрөгөөс эхэлж байгаа бол хар мод, харганы үр нэг килограмм нь 70 мянган төгрөг, нарсны үр нэг килограмм нь 80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
БОНХАЖЯ, “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар болон Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл хамтран зохион байгуулж байгаа тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.
Тарьц, суулгацын үзэсгэлэн гарч байна | ||
Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.