Шууд Chart

МАХН Тавантолгойг дэмжихгүй гэв

2015-04-30 14:16:56

МАХН Тавантолгойн гэрээний төслийг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд хэлсэн юм. Тус нам Монголын Үндэсний ардчилсан намтай хамтран 2012 оны УИХ-ын сонгуульд Шударга ёс эвсэл болон оролцсон. Эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах үндэс суурийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлэн ард иргэдийн саналыг авснаа тэд сануулж байна.

УИХ-аар хэлэлцэх гэж байгаа Тавантолгойн гэрээний төслийг ард түмэнд ашигтай байдлаар шийдэх зорилго агуулаагүй байгааг мэдэгдэлдээ дурджээ. Шударга ёс эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн байр сууриа бататган мэдэгдэл гаргаж байгаагаа тайлбарлаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ярилаа.


МАХН Тавантолгойг дэмжихгүй гэв  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй