Шууд Chart

Яасан байх нь уу, “Рекламдсан байх нь”

2015-06-05 10:25:46

Гурван найз “рекламдсан байх нь” 

Сүүлийн үед хүний оюун ухаан хүссэн хүсээгүй мэдээллийн давалгаанд автаж, элдэв реклам, зар сурталчилгаа хаа саагүй биднийг дагаж, хил хязгаараа алдаад буй. Бараг л унтдаг ор дэр, өмсөх дотуур хувцас хүртэл өөрийн хэсэгтээ рекламтай болж “ухаалагжиж” байна. Өнөөдөр зар сурталчилгааны самбар хонины бэлчээрээс бусад газарт байна гэхэд хилсдэхгүй болжээ.  

Бүхий л зүйлийг реклам дагадаг боллоо. Ойрмогхон нээгдсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хүртэл дүүрэн зар сурталчилгааны агуулгатай бүтээгджээ. Энэ бол хөнгөн шингэн үйл явдал бүхий инээдмийн төрлийн кино болох “Гурван найз яасан байх нь уу” юм.

Аливаа сонгууль, нам эвсэл, нэр дэвшигчийн ид ажлын үед захиалгатай радио, телевизийн жүжиг, ийм шинж агуулгатай яриа хөөрөө /аж байдлын өнгө аястай диалоги/ байдаг л даа. Гэтэл “Уран сайхны кино” гэсэн тодотгол бүхий нэг ёсны урлагийн түвшний бүтээлийг бизнесийн байгууллагын зар сурталчилгааны агуулгатай холих үзэгдэл манай  сүүлийн үеийн кино урлагт мэр сэр гарч ирэх боллоо. Хамгийн ноцтой нь тухайн бүтээлд зар сурталчилгаа далд хэлбэрээр яваад байгаа хэрэг. Хэн ч реклам гэж хүлээж авахгүй. Гэхдээ нарийвчлан үзвэл дотор нь байж л байдаг. Гэсэн атлаа “Инээдмийн уран сайхны кино” гээд байдаг. Шударга биш биз дээ. Бүтээлийнхээ түвшинд ч, ашиг олох зорилготой студи нэгдлийнхээ хувьд ч шударгаар өрсөлдөж чадахгүй байна. Кино үзэхээр очоод хууртаад гарах нь хүлээн авагч, үзэгч бидэнд ч таатай биш шүү дээ.     

Кино урлагийг бүх урлагийн хаан гэх нь бий. Зохиол, найруулга, жүжиглэлт, зураг авалт, хөгжим гээд бүхий л урлагийн элементүүдийн уран сайхны ажлаас ямар ч “муу” кино бүтнэ ээ дээ. Иймээс л кино урлагийг реклам сурталчилгаанаас өөрийн эрхгүй харамлаад байгаа санаа. 

Жижиг сажиг зүйлийг томруулж, хэмжээг нь ихэсгэж эсвэл багасгаж гэмээнэ түүний дундаас “инээдэм” гарч ирнэ. Нөгөөтэйгүүр хэт инээдмийн, хэт эмгэнэлт, хэт сонгодог болгох гэж хичээсний улмаас аливаа зүйлийн хэм хэмжээ алдагдаж уйтгартай, сунжирсан болох тохиолдол “Гурван найз яасан байх нь уу”-г тойроогүй ажээ. 

Гурван найз юу рекламдав?

Кинонд хэд хэдэн удаа их хотын общы дүрс оржээ. Общы болгон дээр “КFC Sogood” эсвэл Шангрелла барилга дээрх “Unitel” компанийн дүрс орж ирнэ. Цааш жүжигчний ажлын байр бүрэн утгаараа “Unitel” компанийн оффис байх аж. Ингээд зогсохгүй кинон дээрх харилцан яриан дунд “Таны санаачлан боловсруулсан 30 мянган ухаалаг гар утас хөтөлбөр амжилттай хэрэгжиж, үр ашгаа өглөө” гэсэн яриа орж ирж, айлгаж байгаа юм даа.

Цааш нь шагнал болгож тийм нислэгийн компанийн онгоцны тийз өгч байна гэж арай хэлээгүй байгаа. Залгуулаад “Univision”-ны нэг хэсэг л уриа болж байсан “Татгалзах аргагүй санал” /угтаа нэгэн гадаад киноны хэсэгт гардаг үгийг сүүлд Univision-ны сурталчилгаанд авч ашигласан/ гэх үгийг мөн л рекламны агуулгаар эвлүүлэн оруулжээ гэж бодоход хүргэв. Ингээд “ICT EXPO” үзэсгэлэнгийн лого бүхий туг, “unitel”, “univision”  лого зэргийн дүрс энэхүү “уран сайхны кино”-нд өөр зорилгоор багтжээ. Энэ мэт нэг удаа шимтэн үзэх төдийд олон зар сурталчилгааны агуулга харагдаад өнгөрлөө. Байсхийгээд л гарч ирэх өөр зорилготой эдгээр дүрсүүдийг үзэхэд тээртэй санагдаж байв.

Ганц үүгээр зогсохгүй тэдний хийсэн олон ангит кино зар сурталчилгааны сэдэл, агуулгыг багтааж байгаа нь нэгэнт ил тод болсон. Дашрамд хэлэхэд, эл бүтээлийг хийсэн эдгээр залуус Монголын үзэгчдэд чамгүй танигдаж яваа юм билээ. Урлагт хайртай бол үзэгчдээ хүндэлж, Монгол Улсынхаа хууль дүрмийг дээдэлж шударгаар өрсөлдөх ёсзүйг санал болгож байна. Үзэгчид кино үзсэн нэрийдлээр хоол, гоймон, гар утас, үүрэн холбоо, кабелийн суваг, интернэтийн бизнес эрхэлдэг компанийн зар сурталчилгаа үзээд байж таарамгүй.

Энэ бүхэн үнэнд нийцэж байгаа эсэхэд Шударга өрсөлдөөний хууль дүрмийг хэрэгжүүлэгч, хянагчид анхаарч, хянан шалгана биз ээ.   

Кинонд өөр зорилгоор буюу зар сурталчилгааны агуулгаар орсон кадрууд









Нийтэлсэн: Б.Батхолбоо

Яасан байх нь уу, “Рекламдсан байх нь”   
Үзсэн: 5644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-09 14:39
Тэр чинь кино уран бүтээлтэй гэрээ хийхгүйгээр зүгээр л сайн дураараа цаг үеийн трэндийг дагсан үзэгдэл 202.70.38.xxx
202.70.38.xxx [202.70.38.xxx] 2015-06-09 13:53
ер нь бол реклам гэдэг чинь киноны нэг хэсэг шүү дээ холливуудын кинонуудад ч тэр одоо хийгдэж буй Жемс Бондын шинэ анги дээр зөвхөн Бондод зориулж Астон Мартин шинэ машин бүтээж байна энэ бол рекламны асар тод жишээ бас Бонд дээр гардаг цуврал цагнууд Уилл Смитын тоглодог "Ай робот" кинон дээр гардаг Уил Смитын гаргаж ирээд найздаа гайхуулаад өмсдөг "Конвьерс олл стар" кет байна. Ийм жишээ олон шүү дээ. Дахиад ч олон жишээ бий бичвэл дуусахгүйлдээ. Одоо ид хит болж буй "Авержерс" цуврал дээр "Шевролет"-ын реклам яаж явдаг гэж бодож байна...
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-06-08 18:09
tnegiin tsugluulag oyuniin hoosroliin tugeegchid
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-06-08 17:41
yaduu bolohoor hunii halaasand yavaad orchih yum doo, heden yadarsan jujigchid n. tegeed mani metdee ergeed tomrohiig n yanaa kkk
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-06 15:58
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энэ киног одоо шударга өрсөлдсөн гэж үзээд байгаа юм байх даа. ашиг орлогоороо тэргүүлсэн бүтээл гэж жагсаалтдаа оруулжээ. аливаг зүйлийнхээ чанар юмыг мэдэж, үзэж байж ранкламаар юм
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-06 13:44
hun hiidgui ym hiisen ym shg ene hed uneheer dawarch bgaa
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-05 16:13
ed bolor suwag TV.g reclamaar duurgej bga nuhduud
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-05 16:13
ed bolor suwag TV.g reclamaar duurgej bga nuhduud
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2015-06-05 13:37
Зөв бичжээ

Бидэнтэй нэгдээрэй