Шууд Chart

Унгарил нь харшил үүсгэхгүй

2015-06-25 09:59:11

Жилийн жилд яг өдийд улиасны цагаан хөвөн буюу унгарил энд тэндгүй цас шиг нэвсийж ам хамар ирвэгнүүлэн хийсч, хэн бүхнийг тайван амьсгалах боломжгүй болгодог. Энэ жил ч тэрхүү үзэгдэл давтагдаж байна. Улаанбаатар хотод 8000 ширхэг улиас байдгаас 5000 орчим нь эм улиас юм. Энэ нь эр болон эм улиасны баланс алдагдалтай байгааг харуулж байна.

Бороо орохгүй, хуурайшилт их болохоор улиасны молцог задарч унгарил их гардаг аж. Хүмүүс улиасны хөвөн  харшил хөдөлгөдөг гэх нь бий. Гэвч эмч мэргэжилтнүүд хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, харшил үүсгэхгүй хэмээн тайлбарлаж байна.


Унгарил нь харшил үүсгэхгүй  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй