Шууд Chart

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

2015-07-01 15:42:46

Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Цэнхэр (Төгрөг) гол Манхан сум, Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчмоор үерийн аюултай түвшинг, Булган гол Булган сум, Долооннуурын гол, Дунд Цэнхэр, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу орчмоор үерийн түвшинг даван тус тус  үерлэж байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.


Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2015.07.01


Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна   
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй