
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар сэрүүсч, салхитай байна.
2015 оны долдугаар сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос 6-11 м/с. 17 цагт 24 градус, 20 цагт 21 градус дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 23 градус дулаан, харьцангуй чийгшил 39 хувь, агаарын даралт 865 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 29-ний 21 цагаас зургаадугаар сарын 30-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна..
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 градус, зүүн хэсгээр 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
2015 оны долоодугаар сарын 01-нээс долоодугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар сарын 1-3-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 4-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
Улаанбаатарт 23 хэм дулаан | ||
Үзсэн: 604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.