Шууд Chart

Нойтон мод бэлтгэлийн талаар тодорхой зохицуулалт хэрэгтэй гэв

2015-07-03 14:08:39

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн С.Батболд хуулийн төсөл батлагдсаны дараа мод бэлтгэх журамд нойтон мод бэлтгэлийн талаар тодорхой зохицуулалт оруулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох яам болон мэргэжлийн хяналтын байгууллагад анхааруулсан байна. Мөн Хууль зүйн байнгын хорооноос Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцэхээр санал, дүгнэлт ирүүлсэн тул уг төслийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэхээр тогтсон байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Хаянхярваа нар аливаа хууль гарсны дараа бүрэн дүүрэн хэрэгждэг байх ёстой. Иймээс хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Мөн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг дараагийн хэлэлцүүлгийн шатанд сайтар нягталж үзэх нь зүйтэйг хэлэв. Хэлэлцүүлгийн явцад байнгын хорооноос дэмжигдсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай , Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
 

Нойтон мод бэлтгэлийн талаар тодорхой зохицуулалт хэрэгтэй гэв  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй