Шууд Chart

Хэт халуунаас сэрэмжлүүлж байна

2015-07-04 09:40:09

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэжлүүлж байна. Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн нутгуудаар  агаарт 32 градусыг давж хална. Амралтын өдрүүдэд нутгийн төв хэсгээр аагим халуун үргэлжлэх тул, хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд, өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас сэргийлж,  нарны шил, малгайг тогтмол өмсүүлэх, зүрх судасны өвчтэй болон даралттай хүмүүс болгоомжтой байх шаардлагатайг нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна.

Хэт халуунаас эрүүл мэндээ хамгаалахын тулд шингэн зүйл, тэр дундаа ус их уух, биеийн дулааныг хэвийн хэмжээнд хадгалах хувцас өмсөх, гараа хүйтэн усанд дүрэх, цонхныхоо ойролцоо сэнс ажиллуулах, хүйтэн гэхээсээ илүү бүлээн шүршүүрт орох, биеийн бусад хэсгээс илүү нүүрээ сэвүүрээр сэрүүцүүлэх хэрэгтэй.

Жич: Доор өнөөдөр өдөртөө 32 ба түүнээс дээш хэмээр дулаан байх газруудын цаг агаарын тойм мэдээг оруулав.

Цаг агаарын мэдээний эх сурвалж: tsag-agaar.mn


 







Хэт халуунаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй