Шууд Chart

19 тахийг унаган байгальд нь тавилаа

2015-07-07 13:27:07

БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар манай улсад хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд энэ оны долоодугаар сарын 6-нд Ховд аймгийн нутаг дахь Тахийн талд ээлжит дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь тавилаа.

Энэ сарын 4-ний өдөр Кбелийн тусгай нислэгийн онгоцны буудлаас Чехийн зэвсэгт хүчний КАСА агаарын хөлөг хөөрч эдгээр дөрвөн тахийг нийтдээ 30 гаруй цагийн нислэг үйлдсэний дараа Ховд аймгийн Булган сумд хүргэсэн юм. Тахиудыг үдэх арга хэмжээний хүрээнд Прага хотын Кбелийн тусгай нислэгийн онгоцны буудалд хэвлэлийн бага хурал зохион байгуулагдсан бөгөөд энэхүү хуралд төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудын болон ЭСЯ-ны төлөөлөл оролцжээ.
 
 
Хэвлэлийн бага хурлын үеэр Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён М.Бобек Чехийн Засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн талаар товч мэдээлэл хийсэн бол ЭСЯ-ыг төлөөлөн оролцсон худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт ховордож үгүй болоод байсан тахийг Монголын уугуул нутагт нь хүргэж, эргэж нутагшуулахад олон жил их хөрөнгө мөнгө, хүч чармайлт гаргаж буй тус амьтны хүрээлэнгийн нийт ажилтнууд, ачиж тээвэрлэж алс холын Ази тивд хүргэж ирсэн Чехийн цэрэг, иргэний бусад байгууллагуудад болон Чехийн олон нийтэд ЭСЯ-ны нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж БНЧУ-ын Засгийн газраас манай улсад олон жилийн туршид үзүүлж ирсэн хөгжлийн тусламжийн дотроос байгаль орчинд ээлтэй, Чех, Монголын олон нийтийн талархлыг хүлээсэн хамгийн үр өгөөжтэй, оновчтой төсөл хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн"-ийг цохон тэмдэглэсэн байна.

 


19 тахийг унаган байгальд нь тавилаа  
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй