Шууд Chart

Дотоодын компаниуд арилжааны үнийн дүнгээр тэргүүлжээ...

2015-07-08 13:24:55

Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эзлэх хувь ямар байгааг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв гаргажээ.

Монголын хөрөнгийн биржэд өнгөрсөн сард 94 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. Энэ үнийн дүнгийн 93.8 хувийг дотоодын компаниуд, 4.3 хувийг дотоодын иргэд, 1.1 хувийг гадаадын компаниуд, 0.6 хувийг гадаадын иргэд бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, арилжааны үнийн дүнгийн дийлэнх хувийг дотоодын компаниуд бүрдүүлж байгаа юм.

Нийтэлсэн: А.Энхтуул

Дотоодын компаниуд арилжааны үнийн дүнгээр тэргүүлжээ...  
Үзсэн: 1294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй