
2015 оны долоодугаар сарын 8-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 3-6 см нэмэгдэж, Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 12 см даван үерлэж байгаа бол ус судлалын Ховд-Өлгий, Буянт-Ховд, Харбут-Алтай, Булган-Байтаг, Төгрөг-Манхан харуул орчимд болон Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 5-15 см давсан хэвээр байна. Ховд гол Мянгад сум орчимд 7 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд усны түвшин хоногт 5-10 см нэмэгдэнэ. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж, аялаж, амарч, зугаалж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна | ||
Үзсэн: 634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.