
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2015 оны долдугаар сарын 07-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 22 градус, 20 цагт 19 градус дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийгшил 36 хувь, агаарын даралт 870 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны долдугаар сарын 08-ний 21 цагаас долдугаар сарын 9-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Хэнтийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос баруун тийш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүнэ. Шөнөдөө 13-15 градус , өдөртөө 25-26 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус дулаан, өдөртөө 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
2015 оны долоодугаар сарын 10-нөөс долоодугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд Алтайн уулсаар, 11-нд нутгийн баруун хагаст, 12,13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 10,11-нд ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. 12-нд баруун зүгийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатарт 19 хэм дулаан | ||
Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.