Шууд Chart

Төсөв 535 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа...

2015-07-10 15:24:40

УИХ энэ оны нэгдсэн төсвийн орлого 7.1 их наяд төгрөг, зарлага 7.5 их наяд төгрөг байхаар анх баталсан. Гэвч энэ онд экспорт болон импорт төсөөлснөөс буурч, дотоодын эдийн  засгийн  хүндрэл орлогын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх нь тодорхой болсон учраас 2015 оны эхээр төсөвт тодотгол хийсэн юм. Ингэхдээ нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.6 их наяд, зарлага 7.8 их наяд төгрөг байхаар тодотгосон юм. Оны эхний хагас жилийн тухайд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.1 их наяд төгрөг, зарлага 4.3 их наяд төгрөг байх ёстой байлаа. Гэвч тайлант хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 84 хувь, зарлага 72 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, орлогын төлөвлөгөө 16 хувиар, зарлага 28 хувиар тасалдсан үзүүлэлттэй гарлаа.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого оны эхний хагас жилд 500 тэрбум төгрөгөөр тасалдаад байгаагийн 188 тэрбум төгрөг нь татварын орлого бол, 312 тэрбум төгрөг нь татварын бус орлого юм. Татварын орлогын тухайд, НӨАТ 83 тэрбум төгрөгөөр, орлогын албан татвар 37 тэрбум төгрөгөөр, онцгой албан татвар 34 тэрбум төгрөгөөр, гадаад үйл ажиллагааны орлого 32 тэрбум төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй байна. Харин татварын бус орлогын тухайд, өмч хувьчлалын орлого 135 тэрбум төгрөгөөр, газрын тосны орлого 71 тэрбум төгрөгөөр, хүүгийн орлого 56 тэрбум төгрөгөөр, хувьцааны ногдол ашиг 23 тэрбум төгрөгөөр, гадаадын хандив тусламжийн орлого 23 тэрбум төгрөгөөр, торгуулийн орлого  3 тэрбум төгрөгөөр, түрээсийн орлого 500 сая төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй байна. Үүний гол шалтгааныг Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Батбаяр ингэж тайлбарлаж байна.

Дээрх хэд хэдэн хүчний зүйлээс шалтгаалж нэгдсэн төсвийн орлого 16 хувь буюу 500 тэрбум төгрөгөөр тасалдаж, оны эхний хагас жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2.6 их наяд төгрөгт болжээ. Тэгвэл нэгдсэн төсвийн нийт зарлага оны эхний зургаан сард 3.1 их наяд төгрөг болж, төлөвлөгөө 28 хувь буюу 1.2 их наяд төгрөгийн тасалдалтай гарлаа. Үүний 360 тэрбум төгрөг нь урсгал зардал бол, 856 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал юм. Тодруулбал, оны эхний хагас жилд урсгал зардал 3.1 их наяд төгрөгөөр төлөвлөгдсөн ч, 2.7 их наяд нь хийгдэж, зарлагын санхүүжилт 360 тэрбум төгрөгөөр тасалдсан гэсэн үг юм. Эхний хагас жилд хөрөнгийн зардал 1.2 их наяд төгрөг байхаар төлөвлөгдсөн ч, ердөө 340 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ.Ийнхүү энэ оны эхний хагас жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2.6 их наяд, зарлага 3,1 их наяд төгрөг болж, үүний зөрүүд 535 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн талаар Үндэсний статистикийн хорооны шинжээч Т.Жигжидсүрэн ингэж ярьж байна.


 

Нийтэлсэн: А.Энхтуул

Төсөв 535 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа...   
Үзсэн: 2118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй