Шууд Chart

Америкийн Ерөнхийлөгчидтэй холбоотой 30 скандалыг нэрлэж байна

2015-07-11 07:34:38

• АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон /1732-1799/ дотны найзынхаа эхнэр Сара Ферфэкс гэх бүсгүйд бараг насан туршдаа нууц захидал бичжээ.

• Томас Жефферсон /1743-1826/ мөн л багын найзынхаа эхнэрт хайр дурлал зарлаж явсан нэгэн. Бүсгүйг Бетси гэдэг байсан бөгөөд найз нь холын албанд явахдаа эхнэр хүүхдээ Томас найдан захиж үлдээдэг байсан ажээ. Харин найзынх нь бэлгийн дарамт шахалтынх нь тухай Бетси бүтэн 20 жилийн дараа нөхөртөө үнэнийг хэлжээ. Томас эхнэрт нь 11 жил хайрын захидал илгээж дандаа секс хийхийг санал болгож байсан байна. Ер нь бол Жефферсон их дурламтгай, дур тачаал ихтэй эр байжээ. Парист зарц хүүхэн Салли гэгчтэй янаг амрагийн холбоотой байсан бөөгөөд түүнийг долоон хүүхэдтэй болгосон гэх яриа байдаг. Мөн тэр үеэрээ нөхөртэй, зураач бүсгүй МарияКосвей болон түүний найз Анжелика зэрэг бүсгүйчүүдтэй зэрэг явалддаг байсан гэдэг.

• Ерөнхийлөгч Эндрю Жексоны /1767- 1845/ хувьд хартай, харгис зантай ахмад Робардс гэх эрийн эхнэр Ракел Донельсон гэх бүсгүйд ухаангүй дурлаж байсан ажээ.

• Америкийн 15 дахь ерөнхийлөгч Жеймс Баканен /1857-1861/ өөртэй нь гэрлэнэ хэмээн амлаад байсан Анна Колман гэх бүсгүйн үхлийн шалтгааныг өөртөө аван хорвоог одсон нэгэн. Баканен бүх амьдралаа ганц бие өнгөрөөсөн бөгөөд түүнийг ижил хүйстэн гэх яриа болоод баталгаа ч олон бий. Ерөнхийлөгчийн сексийн хамтрагч нь сенатор, дэд ерөнхийлөгч Уильям Кинг байсан гэдэг.

• Жеймс Гарфильд /1831-1881/ эхнэрээсээ өмнө Ребекка Селек, Мария Лернид гэх хоёр бүсгүйтэй зэрэг явалддаг байжээ. Тэд хэн нэгэнгүйгээрээ байж ч чадахаа байж. Групп секс тэдний хийх дуртай цорын ганц зүйл нь байсан ажээ. Харин Гарфильд гэнэт шийдвэр гарган огт өөр бүсгүйтэй гэрлэснийхээ дараахан алуурчны гарт амиа алдсан билээ.

• Гровер Кливленд /1837-1908/ мөн л хуримаасаа өмнө олон ч хүүхэнтэй орооцолдож байсан бөгөөд нэгэн бэлэвсэн хүүхнийг хүүхэдтэй болгоод хаясан гэдэг.

• Вудро Вильсон /1856-1924/ нь эхнэрээ нас бараад жил болоогүй байхад бэлэвсэн бүсгүй Эдит Боллинг Желт гэгчтэй гэрлэжээ. Яг сонгуулийн өмнө шүү дээ. Гэтэл өмнөх нууц амраг нь нэр дэвшигчийн нууц янагийн захидлыг нийтлүүлнэ хэмээн сүрдүүлж байв.

• Уоррен Гардинг /1865-1923/ Нэн Бриттон гэх 20 настай бүсгүйтэй нууц амраг байсан бөгөөд ерөнхийлөгчийг нас барсаны дараа бүсгүй харьцааныхаа талаар ном гаргаж байжээ. Нэн тэр хоёр ихэнхдээ зочид буудлуудаар болздог байсан гээд охин хүүхэдээ ч яаж төрүүлэхээ мэдэхгүй балчир байсан гэж ярьдаг. Гардинг зав л гарвал эмсийн хүрээлэнд зочилох дуртай байжээ. Тэнд “ажилладаг” Филиппс гэх бүсгүйтэй 15 жил дотно харьцаатай байсан гэдэг.

• Франклин Делано Рузвельтыг /1882-1945/ өөрийн нарийн бичиг Люси Мерсер, Алиса Леханд гэх бүсгүйчүүдтэй нууц амраг байсан гэдэг бол эхнэр Элеанораг нь Лорена Хикок гэх бүсгүйтэй лесби харьцаатай гэх фактууд байдаг. Нарийн бичиг хүүхэн Алисагийн хувьд Цагаан ордонд гурван өрөө эзэмшдэг байжээ. Түүнийг ерөнхийлөгчийн унтлагын өрөөнд нимгэн цамцтай тэврэлдэн суухыг хамгаалагчид олон удаа харсан гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс гадна Рузвельт нь Норвегийн гүнж Марта болон сонины эрхлэгч Дороти Шифф гэх хатагтай нартай нууц амрагийн холбоотой байсныг нотолдог.

• Жон Кеннеди /1917-1963/ “Цагаан ордоны хулиган”, “секс машин”, “хормойн донтон”. Түүнийг ингэж л нэрлэж, бичиж байлаа. Жоны хормойн явдлыг сөхөхөд гоо сайхны хатан хаан, хоёр тайчигч, хоёр зартай биеэ үнэлэгч, Цагаан ордоны нарын бичиг, дөрвөн кино од хүүхэн, хоёр онгоцны үйлчлэгч мөн хэд хэдэн олны хүүхнүүдийн нэрс заавал холбогдох болдог. Тэрээр 17 настайдаа Гарлемийн янханы газарт анх хүүхэн амталсанаасаа хойш жинхэнэ дон жуаны амьдралаа эхлүүлсэн гэж үздэг.

• 24 настай Жаклинтай 1953 онд 36-тай гэрлэжээ. Кеннедигийн хамгийн дуулиант амрагийн явдлын эзэн бол Данийн мисс Инга Арвад юм. бүсгүйн нөхөртэй байсан бөгөөд Жоны хүүхдийг төрүүлсэн ч гэцгээдэг. Тэдний хормойн явдлыг нууцаар тагнан туршиж байсан Холбооны мөрдөх товчооны тэргүүн Гуверийг Жон албан тушаалаас нь огцруулахаасаа татгалзаж байсан билээ.

• Тэр хэргийн дараахан Алиса Пурд гэх бүсгүй Жоноос жирэмслэсэн гэхэд ерөнхийлөгч төрсөн дүү Робертоороо дамжуулан хагас сая доллар өгүүлээд дуугүй байхыг “сануулжээ”.

• Тайчигч бүсгүй Темпест Сторм өөрийг нь “зөөлөн хүчирхийлсэн” гэсэн бол эстрадын од Блейз Стар Жонтой 20 минут хэртээ хувийн эдлэнд нь амрагласан гэх дуулиан ар араасаа дэгдэж байлаа.

• Тэгвэл Жоан Лундберг болон Жон нарыг амрагийн явдал хэдэн жилээр үргэлжилжээ.

• Хөөрхөн бүсгүй Памела Тенюр Кеннедиг сенатор байхаас нь л сексийн холбоотой байсан бөгөөд Жоны гэрт нь хамт авахуулсан зургаа хэвлэлийнхэн болон Холбооны мөрдөх товчоонд илгээж байлаа. Харин Жон ерөнхийлөгч болонгуутаа бүсгүйг нарийн бичгээрээ авч “шагнажээ”.

• Түүний дараахан нэгэн дуулиан дэгдсэн нь эхнэр Жаклинийх нь найз Мэри гэх бүсгүй Жонтой секс хийчихээд хамтдаа марихуан татах сайхан байдаг хэмээн ам алдсан хэрэг байжээ. Энэ мэдэгдэлийг тэрээр хар тамхитай тэмцэх олон улсын бага хурал эхлэхээс долоо хоногийн өмнө хийсэн нь ерөнхийлөгчийн нэр хүндэд их хүндээр нөлөөлж байсан билээ.

• Жон Кеннеди Холливуд дахь хүүхний ангуучлалаа тэртээх 1946 оноос эхэлжээ. Эхний золиос нь Жин Тирней. Жиний хувьд: -Бэлэг, цэцэгс бол түүний имиж биш. Тэр цаг заваа, дур сонирхолоо зориулдаг байсан хэмээн ярьж байлаа.

• Түүний дараагийн амраг нь том хөхтэй Жейн Мэнсфильд. Бүсгүйг Жон 1960 онд Ардчилсан намын их хурлын дараа гэртээ урьжээ. Тэгээд мэдээж ойлгомжтой... Харин “гоо сайхны хатан хаан” гэгддэг Мэрилин Монрг үхсэнийг мэдсэнийхээ дараа Мэнсфильд –Аймшигтай юм аа, би дараагийнх нь байх даа хэмээн орилж байжээ. Ингэснийхээ дараагаар Жейн Жоны дүү Роберттой холбоотой амрагийн явдлаа дэлгэх хэвлэлийн бага хурал хийх гэж байсан бөгөөд хэдэн өдрийн дараа түүний цогцосыг гэрээс нь олсон юм.

• Мэрилин Монро, Жон хоёр нэгэн хүлээн авалтан дээр танилцсан. Тэд ерөнхийлөгчийн эхнэр Жаклин болон Монрогийн ууртай нөхөр, домогт бейсболист Жоу нараас харцнаас эмээгээгүй байна. Мэрилин арга хэмжээнээс явахаасаа өмнө Жонд утасны дугаараа өгсөн аж. Харин нөхрийнхөө хатуу зан аашаас эмээж байсан Монро гэр бүлээ салгасныхаа дараа буюу 1955 оноос Кеннедитэй мөн ирээдүйн нөхөр Артур Миллертэй зэрэг болздог болжээ.

• 1961 оноос тэдний харьцааны талаар Жаклин мэдэж эхэлсэн байна. Харин тухайн цаг үеэс эхлэн Монро олон жил ерөнхийлөгчийн нууц амраг явахаас залхаж сүрдүүлэг хийж, олон нийтэд нээлттэй мэдэгдэл хийнэ гэх болжээ. Ингэхэд ерөнхийлөгч найдвартай туслах болон дүү Робертоороо Монрог аргадуулсан удаатай.

• Харин 1962.08 сард Монро унтуулах эм их тунгаар хэрэглэсний улмаас гэсэн оноштойгоор хорвоог орхисон билээ. өнөөг хүртэл түүнийг Кеннедигйин тушаалаар хөнөөсөн гэж үзэх судлаачид олон бий.

• АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны хувьд Кеннедигээс хойш “нам гүм нойрсож” байсан Цагаан ордоныг сэрээсэн гэдэг. Тэр 1975 онд Хиллари Родхэмтэй гэрлэжээ. Клинтоны нэгэн бие хамгаалагч хаалганы цаана –Билл, чи бид хоёр жилд хоёр л удаа унтлаа. Надад өөр зүйл хэрэгтэй байна хэмээн Хиллариг хашигаран уурлаж байсныг сонсож байсан гэдэг. Гэтэл Биллийн нэг амраг хүүхэн Хиллариг орондоо маш хүйтэн хүүхэн, нөхрөө жаргаах тал дээр санаачлагагүй, дээшээ хараад л хэвтэхээс өөр үйлдэлгүй хэмээн буу халсан байдаг.

• 1990 онд ажлаасаа халагдсан Ларри Николс гэх эр Клинтоныг амбан захирагч байхдаа зургаан хүүхэнтэй дотно харьцаатай байсан, тэдэндээ төсвийн мөнгөнөөс хууль бусаар зориулдаг байсан хэмээн мэдэгдэж байлаа. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тэдгээр нууц амрагуудынх нь нэр олон нийтэд зарлагджээ. Тэд бол: Арканзасын залуу сэтгүүлч Дебора Матис, “Арканзасын мисс” Элизабет Уорд, хувийн нарийн бичиг Сюзанна Уайггейкер, “Арканзасын мисс” Ленокола Салливен нар байжээ.

• Тэгвэл 27 настай Женифер Флауэрс гэх бүсгүй Биллтэй холбоотой амьдралынхаа тухай “Дур хүсэл ба засаглал” гэсэн дуулиант номоо гаргаж байлаа. Номонд бичсэнээр тэд анх удаа бүсгүйн гэрт сексджээ. Харин хоёрдахь удаагаа тэд бараг таралтгүй гурван цаг гаран ор хөнжилийн ажил хийсэн гэжээ. Гэрээс нь гарахдаа Билл бүсгүйд дурсгал болгон цамцаа үлдээсэн байна.

• Тэдний дурлалын роман иймэрхүү халуухан бас нууцлаг байдлаар бүтэн 19 жил үргэлжилжээ. Билл бэлгэвч хэрэглэх дургүй байсан, бүсгүйд орал секс хэрхэн хийхийг зааж өгсөн, нэг удаа жирэмсэн болоход нь найзаараа аборт хийлгүүлсэн, эхнэр Хилларигаас сална гэж эхнээсээ л Женнид амласаар ирсэн хэмээн уг зартай номонд бичсэн байна.

• Жениферийг "Пуки", Биллийг "Бэби", эрхтэнгүүдээ “эрдэнэс”, "вилли" харин бүсгүйн хөхийг “охин”, Биллийн төмсөгийг “хөвгүүд” хэмээн өхөөрддөг байснаа ч бүсгүй нуулгүй номондоо бичсэн юм.

• Женифер нэг удаа нууц амрагаа баярлуулахын тулд шубан дотроо дотоож, шилэн тиркотой л болзоондоо ирж байжээ. Билл түүнд чамин, секси дотуур хувцасыг туслахаар дамжуулан бэлэглэдэг байсан бөгөөд уулзах болгондоо өмсөж ирээрээ гэж захиулдаг байсан гэнэ.

• Түүнчлэн нэг удаа тэд сексээ сонирхолтой болгохын тулд хоёр биенээ зөгийн балаар битүү тосолж дараа нь долоосно гэдэг.

• Харин тэд 1989 онд Жениферийг нөхөрт гарахаар шийдэхэд л салжээ. 1994.05 сард Женифер Клинтонтой хийсэн аудио бичлэгийг хувилан худалджээ. Клинтон, Женифер нарыг болздог байсан, нууц амрагууд гэдгийг нь энэ бичлэг баталсан билээ.

• 1992.07 сард Клинтон амбан захирагч байхдаа Арканзасын мисс Салли Педьютай нэр холбогдох болсон. Ерөнхийлөгч бүсгүйг албан тасалгаандаа нууц хонгилоор оруулж сексдсэн бөгөөд дараа нь хамтдаа марихуан татсан гэх дуулиан дэгдлээ.

Нийтэлсэн: Р.Слава

Америкийн Ерөнхийлөгчидтэй холбоотой 30 скандалыг нэрлэж байна  
Үзсэн: 4642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-07-15 11:55
Ээ хөөрхий Алдараа чи чинь тэгээд авгай хүүхний хөнжлийн хов жив түүж бичдэг болж байгаа юм уу, чааваас даа.

Бидэнтэй нэгдээрэй