Шууд Chart

Улаанбаатарт 32 хэм дулаан байна

2015-07-11 13:20:35

2015 оны долоодугаар сарын 11-ний 12 цагаас 18 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 30-32 хэм дулаан байна.

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд: Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн газар тариалангийн нутгуудаар агаарт 32 хэмийг давж халах тул хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хэт халалтаас үүдэн өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас сэргийлж,  нарны шил, малгайг тогтмол өмсүүлэх, зүрх судасны өвчтэй болон даралттай хүмүүс болгоомжтой байх шаардлагатайг нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна.

Хэт халуунаас эрүүл мэндээ хамгаалахын тулд шингэн зүйл, тэр дундаа ус их уух, биеийн дулааныг хэвийн хэмжээнд хадгалах хувцас өмсөх, гараа хүйтэн усанд дүрэх, цонхныхоо ойролцоо сэнс ажиллуулах, хүйтэн гэхээсээ илүү бүлээн шүршүүрт орох, биеийн бусад хэсгээс илүү нүүрээ сэвүүрээр сэрүүцүүлэх хэрэгтэйг зөвлөж байна.


Улаанбаатарт 32 хэм дулаан байна  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй