Шууд Chart

Оюутолгойн үйлдвэрлэл хоёрдугаар улиралд өслөө...

2015-07-16 17:47:13

Оюутолгой компани баяжмалынхаа экспортыг 2013 оны долоодугаар сарын 9-нд анх эхлүүлсэн.  Өнгөрсөн  9-ний өдөр баяжмалаа экспортолж эхэлсний хоёр жилийн ой тохиолоо. Энэ үеэр Оюутолгой компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “энэ жил дэлхийн түүхий эдийн зах зээл нэлээд бэрхшээлтэй тулгарч байна.

Түүнчлэн манай ил уурхайн металл авалт ирэх жилүүдэд буурахаар байгаа. Тиймээс бизнесийнхээ хэмжээнд хариу үйлдэлд үзүүлж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн зардлаа танаж байгаа” гэж ажилчиддаа хандаж мэдэгджээ. Тухайлбал, тус компанийнхан хөвүүлэн баяжуулалтын металл авалтыг нэмэгдүүлэх “ОТЗ” хэмээх цоо шинэ химийн бодисуудын нэгдлийг гаргаж авсан байна. Энэ нь үйлдвэрлэлийн гарцыг өсгөж, зардлаа бууруулах аргуудын зөвхөн нэг нь гэнэ. 

Үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд

 

2015/ I улирал

2015/ II улирал

2015 эхний хагаст

Баяжмал дахь зэсийн агууламж

(`000 тонноор)

34

55

89

Баяжмал дахь алтны агууламж

(`000 унциар)

86

238

324

Энэ мэтчилэн тус компани үйлдвэрлэлээ өсгөж, зардлаа бууруулах арга хэмжээ авч байгаа нь хоёрдугаар улирлын тайлан эерэг гарахад нөлөөллөө. Энэ оны эхний улиралтай харьцуулахад, тус компанийн баяжмал дахь зэсийн агуулга 65 хувиар, алтны агуулга 178 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

Ингэснээр тус компани өнгөрсөн улиралд 55 мянган тонн зэс, 238 мянган унци алтны агуулга бүхий баяжмал үйлдвэрлэсэн байна. Үүнийг оролцуулж тооцвол, тус компани энэ оны эхний хагас жилд 89 мянган тонн зэс, 324 мянган унци алтны агуулга бүхий баяжмал үйлдвэрлэжээ. Борлуулалтын тухайд тус компани энэ оны хагас жилд 88 мянган тонн зэс, 377 мянган унци алтны агуулга бүхий баяжмал худалдсан байна. Энэ оны эцэст тус компани 175–195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агуулга бүхий баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Борлуулсан баяжмал дахь металлууд

 

2015/ I улирал

2015/ II улирал

2015 эхний хагаст

Баяжмал дахь зэсийн агууламж

(`000 тонноор)

42

46

88

Баяжмал дахь алтны агууламж

(`000 унциар)

200

177

377

Нийтэлсэн: А.Энхтуул

Оюутолгойн үйлдвэрлэл хоёрдугаар улиралд өслөө...   
Үзсэн: 2009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй