Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2015-07-17 14:48:03

2015 оны долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар Орхон голын эх болон дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, Хархорин сум орчимд үерийн түвшинг 30 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн өврийн Завхан, Байдраг, Шаргалжуут голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдэж Байдраг гол Баянбүрд орчмоор үерийн түвшинг 30 см давсан байдалтай байна.

Өөрөөр хэлбэл сүүлийн 2-3 өдрийн байдлаар усны түвшин нэмэгдсээр буй дээр дурьдсан голуудын усны гүн 0.80-0.90 см нэмэгдсэн байх тул дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2015.07.17


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй