
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 19. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 3. Адъяа гараг. Хоёр хар мэнгэтэй, Их морь одтой, улаан бич өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Амралтын энэ өдөр нь цаашид эрч хүчээр дүүрэн байхад тань туслаж чадна. Хамгийн гол нь эргэн тойрны хүмүүстэйгээ харилцах харилцаагаа нийцтэй, зохицолтой байлга. Та өөдрөг мэт харагддаг ч үнэндээ энэ нь гадны хэл ам, хөл үймээнээс өөрийгөө зайлуулах гэсэн халхавч бамбай юм байна. Гэр орондоо зочин хүлээн авах ба зочлохоор явах нь таатай.
Үхэр (4/20-5/20)
Энэ өдөр тэнцвэртэй мөн шударга өдөр байна. Жижиг сажиг зүйлд санаа зовох, дэмий хөөрөх хэрэггүй. Өнөөдөр урьдаас тааварласан мөн бодит дүгнэлтээс аль болох хол байхыг хичээ. Холын зам, урт хугацааны аялал, биеийн хүчний хөдөлмөр хийхээс татгалз. Элдэв янзын харилцаанаас татгалз.
Хамтатгах (5/21-6/21)
Биеийн тамирын дасгал, харилцах, идэвхитэй амралт, зугаацаж тоглоход тохирох өдөр. Одод нь уран бүтээлийн эрэл хайгуул хийх, шинэ танилтай болоход таатайг хэлж байна. Таны сонирхол орлого олох шинэ эх үүсвэрийг нээх магадлал их. Цаг нь ирэхэд эсрэг хүйстний анхаарлын төвд орно.
Мэлхий (6/22-7/22)
Яаж ч мэдэх өдөр. Өглөөнөөс эхлэн үйл явдал толгой эргэм хурдтай өрнөх байх. Өрсөлдөөн сөргөлдөөн, урвалт, хууран мэхлэлтээс болгоомжил. Муу санаатнуудын нууц хуйвалдаанаас сэрэмжил. Хулгай, гал түймэр гээд эд хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэх вий. Ахуйн цахилгаан хэрэгсэл эвдэрч болзошгүй. Гэрийн ажилд их цаг заваа үрэх бололтой. Энэ нь таныг бага зэрэг бухимдуулах бололтой.
Арслан (7/23-8/22)
Мэргэжлийн үйл ажиллагааны амжилт материаллаг байдал дээшлэх эсвэл албан тушаал дэвшихэд хүргэнэ. Бүхий л ажил хэрэгтээ эрүүл саруул ухаан зөн билгээрээ ханд. Сэтгэл хөдлөлд бүү авт. Таны туршлагадаа хэт найддаг зан санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Өнөөдөр өр зээл тавих, аливааг барьцаалан юм зээлэх зэргээс холуур бай. Эрдсдэл дагуулж мэдэхээр байна.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр гэрээ хэлэлцээр хийх, төрөл бүрийн захиалга авахад таагүй өдөр. Од гараг уруу татагсад, хий хоосон зүйлд итгэхээс сэргийлж байна. Амьдралын эрч хүч сул байгаа тул өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Өндөр настангуудад ужиг хууч өвчин хөдлөх болно. Толгой өвдөх, үрчлээ нэмэгдэнэ. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө дарахыг оролд. Хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажиллаж, бусадтай нийтэч байвал эхэлсэн ажил бүр бүтэмжтэй. Үнэнч анд эсвэл ажлын түнш тань танд үнэтэй зөвлөгөө өгч, тусална.
Жинлүүр (9/23-10/22)
Эрчүүдийн хувьд таагүй өдөр. Таагүй байдал нь өөрийн үйлийн үрээр ирж байгаа зовлон юм. Мөн нөхцөл байдлаас болоод материаллаг амьдралтай холбоотой байна. Идэвх зүтгэлтэй дурын үнэ цэнээр таагүй зүйлээс холдож чадна. Хувийн амьдралд тань таагүй тэсрэлт болно.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр танд таатай байх болно. Урд нь маргалдсан найз нөхөдтэй чинь холбоотой байх болно. Аливаа тэмцэл маргааныг эвийн журмаар шийдэх нь алс хэтдээ хэн хэндээ амар байдгийг сана. Гэрийн ажил мөн хувийн асуудлууд танаас холдож ажил болон бизнес рүү орох болно. Шинэ дүр төрх мөн шийдэмгий онцгой шийдвэр гаргахыг тань хүлээнэ. Та амжилт авчирна.
Нум (11/22-12/21)
Танаас анхаарал халамж шаардаж байгаа хүмүүстэй харилцахдаа хүйтэн хөндий, түрэмгий зан авирыг гаргах бололтой. Бүр гэр бүлийн асуудлуудыг төлөвлөгөөний хоёрдугаарт оруулах ба гэр оронд болж байгаа үйл явдал танд ямар ч хамааралгүй байх нь. Үүнээс гадна гэнэтийн, урьдчилан тооцоолоогүй зардлууд гэр бүлийн төсөвт нөлөөлж, мөнгө төгрөгийн хувьд хямралд орох бололтой. Энэ бүхний үр дагаварт эрүүл мэнд доройтно.
Матар (12/22-1/19)
Эрсдэлтэй салбарт ажил хэрэг явуулах, томоохон худалдан авалт хийх, бизнесийн үйл ажиллагаа явуулахад сайн өдөр. Эмэгтэйчүүдийг сонирхолтой танил хүлээж байна. Шинээр сонирхол татах хүн гарч ирэх, хуучин хайрттайгаа холбоогоо дахин сэргээж болзошгүй. Эрчүүдийн сэтгэлийг гэр оронд үүсэх асуудал, хэргүүд зовоох бололтой. Өнгөрсөн долоо хоногийн дуусгаж амжаагүй ажил хэргүүд болон төлж амжаагүй байгаа өр зээлийн талаар бүү мартаарай.
Хумх (1/20-2/18)
Урьдын адил эрүүл мэндэд бага хэмжээний асуудал үүсч болно. Ялимгүй бие тавгүйрхэж ядрах эсвэл толгой өвдөнө. Биеийн хүчний ачааллаас татгалз. Хоол ундандаа анхааралтай ханд. Хэт идэх ба согтууруулах ундаа хэрэглэх нь таны биеийн байдалд муугаар нөлөөлнө. Цус, шүд унаж байна гэж зүүдэлбэл том гарз хохирол гарах буюу дотны хүн өвчилнө.
Загас (2/19-3/20)
Мөнхийн үнэнийг ойлгож мэдэх, ховор нандин зүйлийн талаар мэдлэг олж авах, залбирал мөргөл үйлдэхэд тохиромжтой өдөр. Гүн ухааны чиглэлийн ном зохиолыг унших болон тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст туслахыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Таны анхаарал халамж төрөл төрөгсөд тань хэрэгтэй байна, магадгүй, тэд өвдөж байж мэднэ. Бас өөрийнхөө эрүүл мэнддээ анхаарахаа бүү мартаарай.
Өнөөдрийн зурхай /2015.07.19/ | ||
Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.