Шууд Chart

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2015-07-20 14:33:17

2015 оны долоодугаар сарын 20–ны өдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Орхон голын дунд хэсэг болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчмоор усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс 15-80 см нэмэгдэж, Орхон гол Өлзийт сум  орчимд үерийн түвшинг 50 см давсан байна.

Маргааш буюу долоодугаар сарын 21-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, долоодугаар сарын 22-нд Орхон гол Орхон сум  /Сэлэнгэ/ орчимд 40 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд мөн энэ сарын 21,22-ны өдрүүдэд усны түвшин хоногт 10-60 см нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин-Орхон, Ховд, Буянт, Байдраг зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдагдсан голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2015.07.20


Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй