Шууд Chart

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2015-07-21 16:08:16

2015 оны долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул гол Улаанбаатар хот, Орхон голын дунд хэсэг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.  Долоодугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Орхон гол Орхон сум  /Сэлэнгэ/ орчимд усны түвшин хоногт 15-25 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд долоодугаар сарын 22-ны өдөр 50 см орчим нэмэгдэнэ.

Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин-Орхон, Ховд, Буянт, Байдраг зэрэг голууд үерийн түвшинг 10-65 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдагдсан голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид,  ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2015.07.21


Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй