
2015 оны долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар Орхон голын дунд хэсэг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-25 см нэмэгдэж, Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 10 см давсан байна.
Өнөөдрийн байдлаар Халх, Орхон, Хөгшин-Орхон, Ховд, Буянт, Байдраг зэрэг голууд үерийн түвшинг 10-55 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдагдсан голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2015.07.22
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.