
2015 оны долоодугаар сарын 24-ний өдрийн байдлаар Орхон голын дунд хэсэг буюу Орхон баг /Сэлэнгэ/ орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 30 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см орчим давсан байна.
Өөрөөр хэлбэл сүүлийн 3-4 өдрийн турш усны түвшин хоногт 15-30 см буюу нийт 85 см нэмэгдсэн байна. Иймд Орхон голын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2015.07.24
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.