
2015 оны долоодугаар сарын 27-ны өдрийн байдлаар Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг, Алтай нурууны Ховд, Буянт болон Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа гол-Тариалан сум орчимд үерийн түвшинг 5-40 см давсан байдалтай байна.
Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул дээр дурьдагсан гол мөрөн болон голын эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2015.07.27
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.