Шууд Chart

С.Чинзориг сайдыг огцруулахыг дэмжлээ

2015-08-06 11:45:51

МАН-ын сайд нарыг Засгийн газраас огцруулах тогтоолын төслийн хүрээнд холбогдох байнгын хороодоор сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Тодруулбал, Төсвийн байнгын хороогоор Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг, Эдийн засгийн байнгын хороогоор Зам тээврийн сайд  Н.Төмөрхүү болон Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг огцруулах санал дэмжигдсэн бол дөнгөж сая НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцруулах санал мөн дэмжигдлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл С.Чинзориг сайд хамтарсан Засгийн газар байгуулсан зорилгыг ойлгоогүй, хувийн тоглолт их хийсэн нь ийм үр дагаварт хүрэхэд нөлөөлсөн гээд Хөдөлмөрийн яам халаа сэлгээгээрээ манлайлсан. Сайд нь ажлаа сайжруулах гэж хийсэн байж болох ч энэ нь сайн үр дагавар авчраагүй” гэлээ. Мөн Г.Баярсайхан гишүүн “С.Чинзориг сайдыг мэргэжлийн хүн гээд их зүйл хүлээж байсан ч баахан халаа сэлгээ хийж намдаа л буян үйлдсэн” гэсэн юм. Ингээд С.Чинзориг сайдыг огцруулах эсэх талаар санал хураахад хуралдаанд суусан 13 гишүүний 11 нь дэмжлээ.
 
Байнгын хороогоор огцруулахыг дэмжсэн сайд нарыг үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

С.Чинзориг сайдыг огцруулахыг дэмжлээ  
Үзсэн: 1556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй