Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

2015-08-07 15:09:08

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хална.


2015 оны наймдугаар сарын 07-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 17 цагт 27 хэм, 20 цагт 24 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 25 хэм дулаан, харьцангуй чийгшил 30 хувь, агаарын даралт 871  гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны наймдугаар сарын 07-ны 21 цагаас наймдугаар сарын 08-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 хэм, бусад нутгаар  11-16 хэм, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар   14-19 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.


2015 оны наймдугаар сарын 09-нөөс наймдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

9-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд зарим газраар, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд баруун болон төвийн нутаг, 12-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан   
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй