Шууд Chart

Дорнод аймаг хадлан хийх техник хэрэгсэлээ бэлджээ

2015-08-20 10:47:57

Дорнод аймагт 3910 малчин өрхийн 1.8 сая толгой мал зусаж байна. Ирэх өвөл хаврыг өнтэй давахын тулд энэ жил орон нутагт бэлтгэл ажил эрт эхэлж байна. Аймгийн хэмжээнд 2015 оны хадлан бэлтгэлийн ажилд 2380 техник байгаагаас 2354 техник хэрэгслийг ажилд гаргахад бэлэн болгожээ. Үүнд, дугуйт трактор 92, бага оврын трактор 479, хадуур 462, тармуур 393, хаман боогч 37, нуруулдагч 5, морин хадуур 232, морин тармуур 250, чиргүүл 352 тус тус багтжээ.

Тус аймагийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр гантай Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан, Гурванзагал сумдад  наймдугаар сарын хоёрдугаар 10 хоногийн байдлаар гандуу байна. Бусад сумд хэвийн, ургамлын дундаж өндөр 8-21 см байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорнод аймаг хадлан хийх техник хэрэгсэлээ бэлджээ   
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй