
Би дэлхийн цээжинд мөнхөд нутаглах дээдэс заяат Монгол хүн
Гэвч би эдүгээ цаг дор Монгол нутгаас монгол хүнийг хайж байна
Эх дэлхий эцэг тэнгэрээ хайрлахдаа эсгэгдсэн шархны дусалсан цусаа
Эрхлэн тонгичих цэнхэр горхиндоо дусаадаггүй Байгаль эхтэйгээ хүйн холбоотой Монгол хүн хаачив
Харийн соёлыг хэт ихээр шүтэж, шилбэ шуу нь ялгарахаа байсан эцэнхий хөвгүүдийг биш
Малаа маллаж, хилээ манасан бие эрүүл, ухаан саруул бахим чийрэг Монгол залууг
Аальгүйгээс хамаргүй нь дээр гэдгийг умартан, аальгүйтсэн годгор охидыг биш
Айл гэрийн түшиг, ааль намба хосолсон хатан ухаант Монгол бүсгүйг хайж байна.
Агт араа нь ургаж амжилгүй, хорхойд идэгдсэн залуусыг биш
Ааруул идэн таргаа ууж цовоождог Монгол жаалууд хаана байна
Ядаргаа нь ясандаа тулсан залуусыг биш
Ясны шөлөө уун тамир орж жавхааждаг ахмад үеэ хайж байна
Галав юүлж, эрин солигдсон ч газраа ухаж ашиг хараагүй
Газрын хол, усны урт холын замд богцондоо борцоо ганзгалж явдаг Монгол аянчныг хайж байна.
Халамж горьдож ангайн суудаг, харсан бүхнээ хараан зүхдэггүй
Харин харцага, шонхор шигээ дүүлэн нисдэг хөх толбот, улаан залаат монголчууд хаачив
Нэгдэн нийлж, нэгэн зүгт хөдлөхдөө дэлхийн дэгийг тогтоодог атлаа
Талцан хуваалцаж, биесээ хэмлээд юу хожив?
Эцэг, өвгөдөөс уламжлан ирж, өнөө бидний зүрхэнд, цусанд орших тэр чанар хаачив
Судсанд лугшиж, зүрхэнд цохилох Монгол чанар хаана байна.
Монголоо хайж байна | ||
Үзсэн: 2447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.