Шууд Chart

Түүхэн киноны босго намссан уу

2015-09-03 10:02:36

Алтан загас мөрний уснаас хэзээ ч хагацашгүй
Алдхан бие минь Монгол нутгаас хэзээ ч тасрашгүй

/“Босуул” УСК-ны дуунаас хэсэглэв./ 

“Босуул” шинэ кино үзэгчдэд хүрч эхэллээ. Уран бүтээлчдийн өмнө “түүхэн” гэдэг нэр хүртэл өндөр босго байдаг. Тэгвэл “түүхэн уран сайхны кино” гэх энэ нэрийг “Босуул” киноныхон чанга дуугаар зарлаж байна. Чухамдаа “арилжааны бөгөөд адал явдал, тулаант” кино юм билээ. Уг нь киноны төрөл зүйл тодорхой байх нь үзэгчдэд ойлгомжтой гэж би хувьдаа боддог юм. Ажаад байхад манайд “түүхэн уран сайхны кино” буюу энэ төрөл мэргэжлийн асар өндөр түвшинд бүтээгдэж ирсэн. Үүнийг хэн нэгнээр хэлүүлэлтгүй дэлгэцийн “гайхамшиг”-ууд өөрсдөө гэрчилдэг. “Түүхэн уран сайхны кино” энэ үгийг хаалтад хэлэх нь бас учиртай.

Эхлээд шинэ киноныхоо тухай уншигч тантай санал хуваалцахаар шийдлээ. Аливаа кино, шинэ уран бүтээлийн тухай үзэгчид, шүүмжлэгчид яриа хөөрөө дэлгэх сайхан. Өөр хоорондоо хэлэлцэхдээ үйл явдлаас зугтаж, үзэл санааных нь хувьд бодлоо уралдуулах нь чухал юм шиг. Ингэж бид дэлгэцийн бүтээлийн жижиг алдаа мадгийг биш, цар хүрээг ярилцаж байвал илүү үр дүнд хүрнэ. Тэртээ, тэргүй “кино факт” гэдэг зүйл биднийг хангалттай хөгжөөдөг шүү дээ.

“Кинонд гарч буй нэрс, дүрүүд болон үйл явдлууд нь бодит бус болно” хэмээсэн нэмэлт тайлбартай энэ бүтээл бодит үйл явдал, баримт, эх сурвалжаас үүдэлгүй. Тиймдээ ч “түүхэн” гэдэг нэрийг зүүх нь ихээхэн халгаатай. Түүний оронд улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үеийн дүр зургийг харуулсан, сэдэвлэсэн гэвэл ихээхэн онох ажээ. Харин “Босуул” гэдэг нэр оновчтой, сонирхол татсан, яг тохирсон нэр шүү. Монгол хэлний тайлбар тольд “Босуул” гэдэг үг “оргодол” гэх үгтэй хоршиж, “төрийн эсрэг тэмцэх”, “ял шийтгэлээс оргох, босох” гэсэн утга илэрхийлжээ. Киноны үйл явдал энэ хүрээнд өрнөнө.

“Түүхэн” бүтээлээс бид түүхэн гэрч, хүн, газар ус, үйл хэрэг, ул мөр яаж болсныг хүлээдэг. Тэгээд л түүх хийгээд өнгөрсөн цаг хугацааны тухай зүйл дээр хэзээ ч байдаггүй “хэрвээ?” гэх асуултыг өөрөө өөртөө тавих эрх чөлөөтэй болдог юм. Иймд “Босуул” киног үзээд “хэрвээ?” гэдэг асуултыг үнэн голоосоо тавих сэтгэгдэл төрөхгүй.

Монголын түүхэн дэх хэлмэгдүүлэлтүүд бол уран бүтээлчдэд том санаа /иде/.    Дэлгэцээр үзүүлж болох, ухаж гаргаагүй олон зүйл XX зууны эхэн үеийн нийгэмд байсан. Шинэ юм гэдэг ихээхэн мартагдсан хуучин юм гэдэг дээ. Үзэгчид “Лхүмбийн хэрэг”, “гадаадын тагнуул”, “эх орноосоо урвагч”, “лам хар”, “сэхээтний төөрөгдөл”, “Э.Ринчино” гэдгийг түүхийн сурах бичгээс биш дэлгэцээр үзэж гэмээнэ эх орондоо, монгол хүндээ илүү их хайртай болж ч мэдэх. Тиймдээ ч “Босуул” кино хэлмэгдүүлэлт, зовж зүдэрсэн ард түмнийг гол эмгэнэлт зүйлээрээ харуулсан нь “шинэ юм” гэж хэлэх шалтгаан болно. 

Монгол кинонууд маань хийцийн хувьд улам л гоё болж байна. “2000 оноос хойш хийгдсэн бүх киног үзээд ч хэрэггүй” гэх яриа төгсөх том шалтгаан ойрын хоёр жилд хангалттай гарч ирсэн. Хамгийн сүүлд “Содура” үндэсний цөөнхийн торгон асуудлыг хөндсөн бүтээл “Монгол кино мэргэжлийн түвшинд хүрч байгаа” гэдгийг бусдаасаа тод хэлсэн юм.

Хэт арилжааны кино ч бас олноор төрөх болсон. Гагцхүү уран сайхны киноны хил хязгаарыг давж план, сцен дунд бараа бүтээгдэхүүн, аж ахуйн нэгжийн ил далд сурталчилгаа шингэхгүй байх нь чухал.
Мэдээж “Босуул” кинонд сурталчилгааны агуулгатай план, сцен нэг ч ороогүй ээ. “Аль нэг намын захиалга” гэх хар PR дэгдээсний хариуд “МАХН-ын тушаалаар бүгдийг нь устгана” гэдэг эсрэг дүрийн үгэнд эмзэглэх хэрэггүй л болов уу.

“Түүхэн уран сайхны” гэх үгийг хаалтад хийсний учрыг цөөн үгээр өгүүлье. Сүүлийн үед судлаачид “Монголын түүхийг уран сайханжуулж үлдээсэн юм байна” хэмээн ихээхэн халаглах болсон. Энэ нь нэг талдаа түүхчдийг үгүйсгэсэн мэт боловч уран сайхнаас түүхээ салгах хэрэгтэй юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна. Харин кино урлагт “түүхэн уран сайхны” хэмээх туршлага хэзээнээс оршсоор...

  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Түүхэн киноны босго намссан уу   
Үзсэн: 4687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.7.xxx [202.131.7.xxx] 2015-09-15 15:14
Ene odoo yu bicchihsen yum be
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-09-03 22:26
Tuuhen kinog ih sudalgaa, beltgel sain hiij togloh jujigchidee ch ih bodoj songoj togluulahgui bol .......!!!!!!!!!! Anu hatan kino yum uu jujig yum uu buu med. ?! Utga aguulga uguulemj muutai ih yadruu uzegdeltei, deer n anu hatand togloson otgonjargal n hormoin yavdal zavhai zaidangaaraa aldartai,...ingej tuuhen kino hiij hereggui l bolov uu. Uvur mongoliin chingis haan kinog 4 jil sudalgaa , beltgelee hiij bgaad hiisen gej baisan .
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-09-03 16:23
түүхэн, чансаатай гэх нэрээр үнэ хүргэх нэг арга л байх
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-09-03 15:41
odoo iim sedev tiim sonirholtoi yu,
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2015-09-03 15:24
Òýãýýä ÿã þó ãýõ ãýýä áàéãàà þì .Ä¿ëýãíýýä Óðàíõîëáîî ìèíü
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-09-03 15:21
estoi yu heleh geed yu helchikh ve gedeg shig bichsen zuiliig ni erduu ch oilgosongui

Бидэнтэй нэгдээрэй