Шууд Chart

Гацууртын ордыг “нинжа” нар ухсаар байна

2015-09-17 10:47:28

Тавин тн алтны нөөцтэй гэгдэж байгаа Гацууртын  алтны ордыг Монгол Улс стратегийн орд газар болгох шийдвэрийг УИХ-аас гаргасан.  Гэсэн хэдий ч чухам хэдэн хувийг нь стратегийн орд газарт авах тухай эцсийн байдлаар шийдээгүй байгаа тул өнөөг хүртэл орд газрыг ашиглаагүй байгаа юм. Лиценз эзэмшигч "Сентерра Гоулд" компанийн хувьд долоо хоногийн өмнө харуул хамгаалалтаа буулгаснаас болж “нинжа” гэгддэг гар аргаар алт олборлогчид талбайд нэвтрэн орсон тухай Мандал сумын байгаль орчны байцаагч мэдээлж байсан.

Тодруулбал, энэ сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй "нинжа" уурхайн хамгаалалтын бүсийг нэвтрэн орж Гацууртын ордыг ашиглалтын талбайд ийнхүү алт ухжээ. Нэвтэрсэн өдрөөс хоёр хоногийн дараа Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага хүч нэмэн харуул хамгаалалтын албатай хамтран "нинжа" нарын багаж, тоног төхөөрөмж болон машин техникийг нь хураан авч талбайгаас хөөсөн байна. Байгаль орчныг дээд зэргээр бохирдуулсан "нинжа" нарын энэ үйл ажиллагаа өнөөдөр ч үргэлжилсээр байгаа юм.
 
 
Одоогоор “нинжа” нарын олборлолт хийж байгаа талбайн яг эсрэг талд харуулын цэг ажиллаж өдөрт 2-3 удаа эргүүл хийж байгаа учраас эхний өдрийнх шиг олуулаа орж ирэх нь намжсан гэж харуул хамгаалалтын албаныхан мэдээллээ.
 
 
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гацууртын ордыг “нинжа” нар ухсаар байна  
Үзсэн: 2071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.118.xxx [202.21.118.xxx] 2015-09-21 10:15
нөгөө тэмцэгчид маань өөрсдөө орсон юм биш үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-18 14:37
SAIN UH MINII ARD TUMEN GADAADIIN LUIVARCHIDTAI NIILSEN HULGAICH AVILGACHDIIN BUZAR GART OROHOOS NI OMNO SAIN UHAAD BAYJAAD AVAH HEREGTEI TER ADGIIN NOVSHNUUD NAAD ORDIIG CHIN UHAAD ARD TUMNEE SAIHAN AMIDRUULNA GEVEL JINHENE ULGER SHUU
103.10.20.xxx [103.10.20.xxx] 2015-09-18 08:35
Улс төрийн буруу ш дээ яаралтай нэг тийшэн болгохгүй Орон нутагт ямар ашиг байгааг байгууллага нь ирээд танилцуулалдаа таг байх юм 9р багийн иргэд
122.201.19.xxx [122.201.19.xxx] 2015-09-17 20:33
Nogoo eh oron gazar shoroo geed hutsaad baidag uls torchid yasan be. IIm l huuramch baidag baihgui yu.
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2015-09-17 19:42
ninjanuud orloo gej bodyo ted alson altnaasaa tatvar huraamj tuluh uu, nuhun sergeelt ene talaar bol yariad ch heregui biz, alban yosny company orloo gehed yadaj ulsad tatvar tulnu deer ni nuhun sergeelt hiine
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-09-17 14:42
HUNII NOHOI IDEHEER UURIIN NOHOI IDEG GEJ . SENTERRA GOULDIIG ORUULVAL NUGUU AIMAAR HOROO HEREGLEED BUR AVAH YUMGUI BOLGOOD HAYANA SHUU DEE .
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-09-17 13:16
энэ чин Ганцууртын Чинбат өнгөн хөрсний алтыг ухаад ойр очмыг нь сүйтгэж хаячихаад лицензээ Сентера Гоулдад зарсан шүү дэ. Энэ мод чулуу ойр очимын сүйтгэсэн нь саяханых биш. Нинжа нар бол хүн орох цооног ухах бол Сентера Гоулд уулаар нь ухаж нэг том нүх л үлдэх байх
45.49.155.xxx [45.49.155.xxx] 2015-09-17 12:11
uhahad yagaad bolohgui gej mongol hun bur gazar uhah heregtei tertee tergui novshnuud ovoolson shoroo uldeej baigaa biz dee.
43.242.240.xxx [43.242.240.xxx] 2015-09-17 11:50
Ene bol zohion baiguulalttai hiigdej bui ajil. Ih hurlaar shiidverluulj chadahgui bolohooroo ninja nertei nuhduudeer ongochuulaad daraa ni nuhun sergeelt nereer uursduu orj uhna. Todorhoi shuu dee. Hamgaalaad baisan nutgiin irged ni haachiv.
59.17.211.xxx [59.17.211.xxx] 2015-09-17 11:38
MONGOL HUN AMIDARLAA ZALGUULAAD HUUHUUDDEE TALHI AVCH OGOG YAACIIN
59.17.211.xxx [59.17.211.xxx] 2015-09-17 11:37
NINJAA ORSON ODOO NUHUN SERGEENE GEED KANAD KOMPANII OROH GEJ BAIGAA GEASEN
59.17.211.xxx [59.17.211.xxx] 2015-09-17 11:36
MONGOLIIN TSAGDAA DAMPUURCHEE
119.40.98.xxx [119.40.98.xxx] 2015-09-17 11:26
Хэдхэн нинжаг дийлдэггүй төр засаг, эх орноо гадны халдлагаас яаж хамгаалах юм бэ , арай ч дээ
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-09-17 11:24
Гадаадын хөрөнгө оруулалттай найдвартай компани оруулсан бол Газар шороо хордуулахгүй зөвшөөрөгдсөн эрүүл технологоор олборлох, Манай улсад татвар төлөх Нөхөн сэргээлт хийх гэсэн 3 сайн талтай байлаа Энэ нинжа нэртэй амиа бодсон бэртэгчин луйварчидаас Ноён уул маань хордож бохирдохоос өөр юу ч олж долоохгүй Эзэнгүй төр, утгагүй улс төржилтийн гай энэ дээ
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2015-09-17 11:11
ГАДНЫХАН БИШ НИНЖА Ч ГЭСЭН МОНГОЛ ХҮН ИДЭЖ БГАА ЮМ ЯАДГИЙН. СЕНТЕРРА ХАМГААЛАЛТАА ТАТАЖ ДАРХАН МЭХЭЭ ХИЙЖ ДЭЭ.ӨНӨӨДӨР 90 ЭЭД ОН БИШШҮҮ.ТА НАРЫГ ЯАХ ГЭЖ БГААГ ДОТОРЛОЖ ГАДАРЛАХТАЙГАА БОЛСОН.ЗАСАГ ТӨР НЬ ДЭЭР НЬ МӨНХ ТЭНГЭР МИНЬ БНА ДАА УУЖИМ УХААЛАГ БАЙЦГААЯ МОНГОЛЧУУДАА
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-09-17 11:06
Тэр их эсэргүүцэл чинь алты ченж, нинжа нарынх байсан нь угаасаа тодорхой л байсан ш дээ. Энэ төр засгийн луйварчдыг яах вэ, таминь ээ? Буудах уу?
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-09-17 10:55
Эзэнгүй төрийн эмгэнэл

Бидэнтэй нэгдээрэй