
НҮБ-ын төрөлжсөн гурван байгууллага болох "Хөгжлийн хөтөлбөр", "Хүнс хөдөө аж ахуйн байгууллага", "Байгаль орчны хөтөлбөр" хамтран "UN-REDD" буюу ойн санг хамгаалах, ойн хомсдлыг бууруулах төслийг хэрэгжүүлдэг.
Тус хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр НҮБ манай улстай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Дэлхий нийтээр ойн хомсдол доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал их нүүрлэж байна. Тиймээс ойн салбарт тулгарч байгаа энэ асуудлыг шийдэж, хүлэмжийн хийн доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулсан орнууд хамтын ажиллагааны уг гэрээг үзэглэснээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс урамшуулал авна гэсэн үг.
Ойн хомсдол, доройтлыг бууруулах, ойн нөөцийн тогтвортой менежментийг бий болгох, ой бүхий газрын нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх зэрэг үндсэн 5 чиглэлээр хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Монгол Улс 18 сая га талбайг хамарсан ойтой. Гэхдээ ойн хомсдол доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад анхаарахгүй бол жил ирэх бүрт энэ талбайн хэмжээ багассаар байх болно. "UN-REDD "хөтөлбөр бол яг ийм асуудал эрсдлээс сэргийлэх зорилгоор олон улсад хэрэгждэг хөтөлбөр. Хөтөлбөрийн үр дүнд ойн тогтвортой менежмент бүрдэх, олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа цөлжилттэй тэмцэх ажилд хувь нэмэр болох гээд олон давуу тал бий болох юм.
"UN-REDD" хөтөлбөр нь Африк, Ази-Номхон далай, Латин Америк, Карибын тэнгисийн 56 түнш оронд хэрэгждэг. Харин манай улс Умардын шилмүүст ой бүхий хамгийн анхны орон болж байгаа юм.
Ойн хомсдол, доройтолтой тэмцэх төсөл хэрэгжинэ | ||
Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.