
БОНХАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг энэ сарын 28-наас 10 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд “Байгаль хамгаалал–Орон нутагт” сэдвээр зохион байгуулахаар болжээ.
“Байгаль хамгаалах намрын аян”-г улсын хэмжээнд Говь, төв, зүүн, баруун, хангайн 1, 2 гэсэн зургаан бүсэд хуваан зохион байгуулах аж. Түүнчлэн аяны хүрээнд БОНХАЖ-ын яамнаас орон нутагт баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт сурталчлан таниулах, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх юм байна.
Мөн төв, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдааг хангах, орон нутагт байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн удирдлага, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилготой юм. Уг аянд яамны харъяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аймаг, нийслэлийн БОАЖГ, Ус, цагуур, орчны шинжилгээний газар, Тусгай хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Ойн анги болон төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хамрагдах ажээ.
“Байгаль хамгаалах намрын аян”-г эхлүүлнэ | ||
Үзсэн: 485 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.