Шууд Chart

“Босго, Тотго” кинонд зориулж таван клип бүтээнэ

2013-09-10 16:24:46

Хил хамгаалахын 80 жилийн түүхийг өгүүлсэн бүрэн хэмжээний 60 ангит “Босго, Тотго” кино ирэх даваа гарагт нээлтээ хийнэ. Тус киног МҮОНРТ-ийн Н.Энхтүвшин найруулагчтай уран бүтээлийн баг бүрэлдэхүүн нэг жил 6 сарын хугацаанд амжилттай хийж дуусгалаа.

Уран бүтээлчид киноныхоо сурталчилгаанд зориулан таван клип хийх төлөвлөгөөтэй бөгөөд өнөөдрийн байдлаар гурав нь бэлэн болжээ. Тухайлбал Ардын уран зохиолч П.Бадарчийн шүлэг, УГЗ Т.Сэр-Одын хөгжим “Бид мартахгүй”, Төрийн соёрхолт зохиолч Д.Норовын шүлэг, УГЗ Т.Сэр-Одын хөгжим “Миний эзэн”, “Гүдэс аялгуу” дуунуудын клип үзэгчдийн хүртээл болоод байна. “Бид мартахгүй” дууг СТА Отгойн Баянмөнх, “Миний эзэн” дууг ХЦДБЧ-ын дуучин Ж.Хадхүү, “Гүдэс аялгуу” дууг СТА Н.Гантулга дуулсан юм. Киноны үлдсэн хоёр клипний зураг авалтыг киноны нээлтийн дараа авахаар төлөвлөж байгаа ажээ.


“Босго, Тотго” кинонд зориулж таван клип бүтээнэ  
Үзсэн: 1647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй