Шууд Chart

Гацууртын ордод 600 орчим хүн хууль бусаар алт олборлож байна

2015-09-28 10:08:46

"Монголын мэдээ" суваг Гацууртын ордод хууль бус алт олборлож, байгаль орчныг сүйтгэж байгаа тухай өмнө нь сурвалжилж байсан. Нөхцөл байдал тухайн үеэс дээрдээгүй, улам бүр дордсон байдалтай байна. Алт олборлогсдын тоо улам нэмэгдэж, дугааргүй авто машинтай, ямар нэг бичиг баримтгүй хүмүүс тус газар олноороо цугларчээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Гацууртын ордод гар аргаар алт олборлогчийн тоо сүүлийн хоёр сарын хугацаанд нэмэгдэж 600-д хүрсэн байгаа юм. Ноён уулаас 3-5 км-ийн зайд байх “Сентерра гоулд монголиа” компанийн эзэмшдэг талбайд энэ хүмүүс хууль бусаар алт олборлодог аж. Гар аргаар алт олборлогсод голдуу шөнийн цагаар ажилладаг байна. Эдгээр хүмүүсийн тал хувь нь Сэлэнгэ аймгийнх бол үлдсэн нь бусад орон нутгаас ирсэн гэнэ.
 
 
Мандал сумын Тамгын газар болон Байгаль орчны газар Цагдаагийн хэлтсийнхэн Гацууртын ордын олборлолтын бүсэд зөрчил гаргасан хүмүүсийн 600 гаруй тээврийн хэрэгслийг журамласан байна. Мөн Мандал сумын Байгаль орчны газар сумын Онцгой байдлын газартай хамтран гар аргаар алт олборлогсдын ухсан нүхийг булж, нөхөн сэргээлтийн ажил хийсэн байна. Хэдийгээр аймаг, сумаас шат дараатай арга хэмжээ авч байгаа ч хууль бусаар алт олборлогсод ихсэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсаар байна гэдгийг Мандал сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч хэлж байсан юм.
 
 
50 тонн алтны нөөцтэй Гацууртын ордыг УИХ-аас стратегийн орд газрын жагсаалтад оруулсан. Гэхдээ чухам хэдэн хувийг нь стратегийн орд газарт авах тухай эцсийн байдлаар нарийвчилсан журам гаргаж шийдээгүйгээс лиценз эзэмшигч компани олбололтын ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, хүлээлттэй байгаа юм байна. Байгаль орчныг хараа хяналтгүй ингэж сүйдэлж байхаар эдийн засаг хүнд үед хууль ёсны олборлолтыг нь явуулж, татвар шимтгэлээр төсөвтөө мөнгө оруулахыг орон нутгийнхан хүсч байна. Албан ёсны олборлолт явуулаад эхэлбэл ядаж л нөхөн сэргээлт нь буух эзэн, буцах хаягтай болох юм.
 
 
 Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гацууртын ордод 600 орчим хүн хууль бусаар алт олборлож байна  
Үзсэн: 1720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-28 14:53
MINII ARD TUMEN OORIIN HORONGOO OORSDOO UHAJ BAINA UUNIIG ZOVSHOORNOO HARIN HEN NEGEN DARGA NERTEI AVILGACHID ESVEL GADAADIIN LUIVARCHID UHVAL SHUUD ESERGUUTSNE AVILGACHID IH GAIHAAD BAIH SHIG BAINA GATSUURTIIN ORDIIG IRGENII HODOLGOONII HODOLGOONIIHON UHUULAHGUI GEED BAISAN YALAA GEED NEG YUMIIG AVILGACHID SAIN OILGOH HEREGTEI IRGENII HODOLGOON BOL HEZEED ARD TUMNIIHEE TALD GEDGIIG SANAJ YAV HARIN AVILGACHID GADAADIIN LUIVARCHDAD BAYLGAA OGOHIIN TULD UHEN HATAN DAIRDAG GEDGIIG SANAH HEREGTEI
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-09-28 11:57
UHAAN MUUTAI TARHINII TURAALTAI ARD TUMEN!!! USGUI MODGUI BJ!!! CENTERRA CH BAI NINJA BAI UHAHGUI AMIDARCH CHADDAGGUI UHAAN MUUTAI UNDESTEN!!! GAZRIIN ALTNAAS TARHINII ALT UNETEI BDAGGIIG HEZEE CH UHAARAHGUI URAGSHGUI UNDESTEN!!!!!!
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-09-28 11:57
UHAAN MUUTAI TARHINII TURAALTAI ARD TUMEN!!! USGUI MODGUI BJ!!! CENTERRA CH BAI NINJA BAI UHAHGUI AMIDARCH CHADDAGGUI UHAAN MUUTAI UNDESTEN!!! GAZRIIN ALTNAAS TARHINII ALT UNETEI BDAGGIIG HEZEE CH UHAARAHGUI URAGSHGUI UNDESTEN!!!!!!
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2015-09-28 11:35
centerra gold худал мэдээлэл тавиулахаа болиоч ээ, татвар төлдөггүй компани ухаж байхаар Монголчууд ухаад жаахан ч гэсэн мөнгө олог дээ.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-09-28 11:22
naad ulsgulun zarlaad baisan nuhduud chini mongol ornii tuluu bish mongoliig hugjuulehgui gesen gadnii humuusiin gar hul shuu dee heden haltar mungunii tuluu hiisen ulsgulun temtsel
202.131.7.xxx [202.131.7.xxx] 2015-09-28 11:21
Худал мэдээ нийтлэхээ болиорой. Наад нинжагийн тоо чинь худал байна мөн тэр гэр барьсан байгаа зураг чинь ноён уулных биш байна.
103.10.20.xxx [103.10.20.xxx] 2015-09-28 11:19
Хурдан нэг тийшэн болгомоор юм улс Дархан цаазат болго үгүй бол хариуцлагатай газар нь өгөөд татвараа авсан шиг ав Тэгэх л хэрэг байна Ингээд байсаар байтал хэцүүдлээ Зүүнхараад талхан хүртэл олдохоо байлаа энэ нь юуг өшүүлэнэ вэ тийм их хүн байгаа биз
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-09-28 11:06
UNDESNII GUTAMSHIGuud!!! UULGUI USGUI ULDEEJ UVGUDIINHUU SHARILIIG UHAJ SENDIICHELDEG ADGIIN PSDA NAR!!! EDNARIIG BOLVOL ALAAD BULCHIH HEREGTEI TEND NI!!!!
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-09-28 11:06
UNDESNII GUTAMSHIGuud!!! UULGUI USGUI ULDEEJ UVGUDIINHUU SHARILIIG UHAJ SENDIICHELDEG ADGIIN PSDA NAR!!! EDNARIIG BOLVOL ALAAD BULCHIH HEREGTEI TEND NI!!!!
124.158.92.xxx [124.158.92.xxx] 2015-09-28 10:58
gacuurtad ochij olsgolon zarlaachee nogoo nohduud
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-09-28 10:54
Гацууртыг ухуулахгүй гээд өлсгөлөн зарлаад байсан мундаг эх орончид хаана байна аа

Бидэнтэй нэгдээрэй