Шууд Chart

Дэлхийн хамгийн үнэтэй дарвуулт онгоц

2015-10-06 10:01:53

10. $90 сая – Le Grand Bleu

Эзэн нь Оросын тэрбумтан Евгений Швидлер. Өмнөх эзэн нь Роман Абрамович байжээ. Le Grand Blue-г 2000 онд Германд үйлдвэрлэжээ. 3600 морины хүчтэй хөдөлгүүртэй,  багийн 50 гишүүнтэй.


9. $100 сая – Tatoosh

Microsoft-ийн үүсгэн байгуулагчийн нэг Пол Аллены хөлөг. Тавцан дээр хоёр нисдэг тэрэг, усан сан, кино театртай.


8. $103 сая – Annaliesse

Annaliesse 15 том ёслолын танхимтай мега дарвуулт хөлөг аж. Мөн рашаан, амралтын өрөө, гоо сайхны салон, номын сан, хүүхдийн тоглоомын талбай, 100 инчийн дэлгэц бүхий кино театртай юм.


7. $116 сая – Alysia

Annaliesse-ийн “том эгч”. 1300 м2 ёслолын танхим, хүлээн авалтын тавцан, жакузи, усан сан, спа, биеийн тамирын заал, үсчин, баар, 500 ширхэг дарс хадгалах агуулах, Калифорнийн “king-size” ор гээд…


6. $129 сая – Ecstasea

Хөлбөмбөгийн Челси клубын эзэн Роман Абрамовичийн бас нэг “тоглоом”.


5. $130 сая – Pelorus

Дахиад л Роман…


4. $200 сая – Octopus

Пол Аллены бас нэг хөлөг. Хөлөг дээр дөрвөн жижиг завь, хоёр нисдэг тэрэг байрлана.


3. $200 сая – Rising Sun

Oracle CEO-гийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоний дарвуулт хөлөг.


2. $210 сая – Lady Moura

Lady Moura-г 1991 онд Саудын Арабын хунтайж Нассер аль-Рашид хийлгэжээ.


1. $350 сая – Dubai

Эзэн нь шейх Мохамед бин Рашид Аль Мактум. Dubai интерерийг дизайнер Филлипе Старк хийсэн аж. 115 зочин хүлээн авах, зочны зургаан иж бүрдэл өрөө, таван VIP өрөө, нийт зургаан тавцантай.

Нийтэлсэн: Р.Слава

Дэлхийн хамгийн үнэтэй дарвуулт онгоц  
Үзсэн: 4174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-10-06 15:29
хаха... Энэ харин овоо мэдэмхий гар уу аййййн.. Дарвуулт гэж хуучинаар цагаан дарвуул хийсгэж, цаг хугацааг баран байж дэлхийг туулдаг онгоцнууд байдаг гэсэн сэтгэхүйгээсээ салаач.... Олон нийт яахт буюу дарвуулт гэдэгт энэ төрлийг ч багтаадаг болсон бус уу... Энд байгаа зарим хөлгүүдийг гадаадын цахим хуудсуудад ч тансаг зэрэглэлийн дарвуулт завь гэж нэрлэдгийг уншиж байсийм байна.
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2015-10-06 12:43
Дарвуулт онгоц гэж юу байдгийг энэ нөхөр мэддэггүй юм байнаа.

Бидэнтэй нэгдээрэй