
Өнгөрсөн бямба гарагт болсон газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Энэ сарын 03-ны 17 цаг 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд магнитуд нь 4,4 хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ үед Бэлх, Шаргаморьт, гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонстож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ба хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдэж сандрал үүсгэсэн байна.
Онцгой байдлын ерөнхий газраас Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дахь хүчтэй газар хөдлөлтөд нурах эрсдэлтэй 25 барилга, байгууламжид энэ сарын 3,4-нд үзлэг шалгалтыг зохин байгуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл илрээгүй байна.
Улиастай орчимд болсон газар хөдлөлтийн талаар мэдээллээ | ||
Үзсэн: 478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.