Шууд Chart

10 настай охин Н.Батцэрэг сайдаас юу хүссэн бэ

2015-10-06 12:55:57

БОНХАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Батцэрэгт 10 настай М.Гангаадарь охин захидал бичиж, эзэнгүй амьтдыг асрах газар болон мал эмнэлгүүдийг олшруулж өгөхийг хүсчээ. Сайд охинтой уулзахдаа “Монгол Улсын иргэн болсон жаахан охин эх орондоо хайртай, амьтан, ус, ургамалд нь чин сэтгэлээ зориулж, сэтгэл зовинож байгааг хараад бахархах сэтгэл төрж байна. Иргэн бүр экологич байх ёстой” гэсэн байна. Хэний ч анхаарал хандуулдаггүй сэдвийг хөндөн захидал ирүүлсэн охинд Н.Батцэрэг сайд талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд “Монгол орны ашигт ургамлын атлас”-ыг бэлэг болгон өгчээ. 

М.Гангаадарь охин захидалдаа “Манай улсад маш олон эзэнгүй нохой болон муурнууд өлсөж бас зодуулж үхэж байна. Олон хүмүүс үүнийг зүгээр л хараад нохой бол заваан, тэд үхэх естой гэж ярьцгааж байгаа нь үнэхээр харамсалтай. Надад хэд хэдэн санаа байна. Баянзүрх, Зайсан, Налайх, Чингэлтэй, Сүхбаатар, Говь-Алтай, Дорнод, Булган, Дорноговь, Дархан зэрэг газруудад амьтдыг байршуулах газар байгуулмаар байна. Орогнуулах байр бүр нэг ачааны машин, нэг амьтдыг сувилах газартай байх, хөрөнгө олох арга нь буцалтгүй тусламж байх ба хүүхдүүд бид ч туслахад бэлэн байна. Би Монголд Орогнуулах байр ба Сувилах газар барих хангалттай хөрөнгө мөнгө байгаа гэж найдаж байна” гэж өгүүлжээ. 


10 настай охин Н.Батцэрэг сайдаас юу хүссэн бэ   
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй