
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, "Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөл болон Олон Улсын зарим байгууллагуудтай хамтран Монгол улсад усны нөөц, хэрэглээ өнөөдөр ямар байгаа, цаашид энэ талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар ”Усны засаглал” илтгэл тавих ажиллагааг өнөөдөр 10 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.
Тус арга хэмжээнд төрийн өндөр албан тушаалтнууд, ОУ байгууллагуудын уригдсан зочид төлөөлөгчдөөс гадна холбогдох байгууллагууд, сонирхсон иргэд нийлээд 1000 орчим хүн оролцоно. Илтгэлийн үйл ажиллагааг МҮОНТ-ээр шууд дамжуулан хүргэнэ.
”Усны засаглал” илтгэл тавина | ||
Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.