Шууд Chart

Анкара хотод болсон дэлбэрэлтэд монгол иргэд өртөөгүй

2015-10-13 17:10:18

Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Улус дүүрэгт 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагийн үед 2 удаагийн дэлбэрэлт болж 97 хүн амь насаа алдаж, 500 орчим хүн шархадсан эмгэнэлт хэрэг гарсан. Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас  энэхүү дэлбэрэлтүүд нь террорист халдлага бөгөөд амиа золиослогчийн үйлдэл байж болзошгүй талаар мэдэгдээд байна.

Дэлбэрэлтийн улмаас нас барсан болон шархадсан хүмүүсийн дунд Монгол иргэд байхгүй тухай мэдээллийг Анкарад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлээд байна.


Анкара хотод болсон дэлбэрэлтэд монгол иргэд өртөөгүй  
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-10-14 10:18
бурхан өршөө энэ террорист халдлагыг яая даа

Бидэнтэй нэгдээрэй